АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден вакцины эхний тунг хэвлэл мэдээллийн ажилтнуудын дэргэд хийлгэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден вакцины эхний тунг хэвлэл мэдээллийн ажилтнуудын дэргэд хийлгэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жозеф Байден даваа гарагт “Pfizer”, “BioNTech” компаниудын вакцины эхний тунг хэвлэл мэдээллийн ажилтнуудын дэргэд хийлгэжээ.

Вакцин хийлгэх үеэрээ тэрбээр эмч нарт талархал илэрхийлсэн байна. Түүнчлэн Ж.Байден Бүгд Найрамдах намын гишүүн Дональд Трампын засаг захиргааны боловсруулсан “Вакцин хөгжүүлэлт, түгээлтийн үйл ажиллагааны гайхалтай хурд” хөтөлбөрийг магтан сайшаажээ.

Ж.Байдены шилжилтийн багийн зөвлөх Жен Псакийн мэдэгдсэнээр, АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрис, түүний нөхөр Дуглас Эмхофф нар ирэх долоо хоногт вакцин хийлгэх аж.

Одоогийн дэд ерөнхийлөгч Майкл Пенс, түүний гэргий Карен Пенс, цэргийн эмнэлгийн дарга, дэд адмирал Жером Адамс нар өнгөрсөн баасан гарагт дэргэд нь хэвлэлийнхэн байхад вакцинжуулалтад хамрагдсан юм. Одоогоор Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси, сенатын танхим дахь Бүгд найрамдах намын бүлгийн дарга Митч МакКоннеллаас гадна өөр хэд хэдэн хууль тогтоогчдод “Pfizer”, “BioNTech” компаниудын вакциныг хийжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.