Германы эрдэмтэд чихэр өвс коронавирусийг устгадаг болохыг тогтоожээ
Чихэр өвсний үндсэнд агуулагддаг глицирризиний хүчил коронавирусийг дарангуйлах чадвартай болохыг Германы Эссений их сургуулийн эмнэлгийн эрдэмтэд тогтоожээ.
Судалгааны ажлын дүнг шинжлэх ухааны bioRxiv номын санд нийтэлжээ.
Лабораторийн судалгаанд зориулж эрдэм шинжилгээний баг 8 мг/мл харьцаатай чихэр өвсний үндэсний ханд бэлтгэсэн байна. Энэхүү бэлдмэлд коронавирусийг янз бүрийн тунгаар хийж, 37 хэмийн дулаанд нэг цагийн турш битүүмжилжээ.
Чихэр өвсний 0.5-1 мг/мл харьцаатай ханд коронавирусийг устгасан байна. Энэ хэмжээ нь чихэр өвсний цайн дахь агууламжтай харьцуулахад харьцангуй бага тун юм. Тиймээс Германы эрдэмтэд чихэр өвсний ханд коронавирусний эмчилгээнд үр дүнтэй гэсэн дүгнэлт хийжээ.
Чихэр өвсөнд агуулагддаг антиоксидант, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй глицирризин хүчил херпес буюу хомхойн болон бусад төрлийн вирусний эсрэг өндөр үйлчилгээтэй болохыг баталж байжээ.
Судлаачид чихэр өвсний үндэс, глицирризинийг коронавирусний эсрэг эмчилгээнд үр дүнтэй болохыг батлах зорилгоор илүү нарийн судалгаа хийх шаардлагатайг онцлоод энэ ургамал нь аюулгүй болохыг аль эрт тогтоосныг дурджээ.
ЭХ СУРВАЛЖ: https://news.zindaa.mn/3j5e
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.