"Шинэ он-Дулаан сэтгэл" хандивын тоглолт өнөөдөр 22:00 цагаас ТВ5 телевизээр шууд дамжуулна.
“Монгол иргэний хөгжлийн түшиг нийгэмлэг”-ээс “Дулаан сэтгэл” бүх оддын нэгдсэн шинэ жилийг зохион байгуулж байна. Мөнгөн өвлийг дулаацуулах рок, поп, зохиолын дуучид болон сонгодог урлагийн, хошин урлагийн гээд бүх оддын нэгдсэн "Шинэ он-Дулаан сэтгэл" азын хонжвортой, хандивын тоглолт 2020 оны 12-р сарын 26-ны орой буюу өнөөдөр 22:00 цагаас ТВ5 телевизээр шууд дамжуулна.
Та энэ үдэш цэнхэр дэлгэцээр хайртай дуучдынхаа дуунд уярч, ирж буй шинэ оноо баяр хөөрөөр дүүрэн угтах боломжтой.
- Та 14,900 төгрөгөөр нэг азын эрх авна.
- Азын сугалаагаа идэвхжүүлэх данс: 5434195013 \Хаан банк\ \Гүйлгээ хийхдээ утасны дугаараа заавал бичнэ үү.\
- 24 цагийн дотор таньд азын эрхийн код илгээгдэх болно
- Таны худалдан авсан азын тасалбараас ясны хорт хавдартай 3 дахь удаагаа хагалгаанд орж байгаа залууд хандив болж,
- Хоёр хүүхдэд эмчилгээний зардал,
- 72 настай гэр оронгүй эмээд 5 ханатай сийлбэртэй гэр болон очно. /Жич: сийлбэртэй гэр нь мод сайтай удаан эдэлгээтэй байдаг учир сонгосон болно/
- Азтай нэг үзэгч Приус-30 автомашин,мөн азтай 5 үзэгч тус бүр 1,000,000 төгрөгний азтан болох болно.
Монголчуудаа дэм дэмэндээ тустай байж, Элгэн сэтгэлээр нэгдэж, Энхрий үрс, Элбэрэлт эмээдээ хамтдаа тусалцгаая!!!
"Шинэ он - Дулаан сэтгэл" тоглолтонд оролцсон супер азтанг 2021 оны 01-р сарын 03-нд ТВ-5 сувгаар 17:50 минутаас шууд тодруулна.
2020 оны 12-р сарын 26-нд 22:00 цагаас ТВ-5 сувгаар уулзацгаая.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.