Израилд ням гаргийн байдлаар 400 мянга гаруй хүн халдвар авч, 3222 хүн нас баржээ.

Израилд ням гаргийн байдлаар 400 мянга гаруй хүн халдвар авч, 3222 хүн нас баржээ.

Израилд “COVID-19” халдварын тохиолдлын тоо дахин олноор нэмэгдэх болсонтой холбоотойгоор орон даяар гурав дахь удаагаа хөл хорио тогтоолоо. Израилд ням гаргийн 17 цагаас тогтоосон хөл хорионы дэглэм хоёр долоо хоног үргэлжлэх боловч цаашид сунгаж магадгүйг холбогдох албаны төлөөлөгчид анхааруулжээ.

Хөл хорио тогтоосноор иргэд хүндэтгэх шалтгаангүй тохиолдолд гэрээсээ 1000 метр зайд байх шаардлагатай болжээ. Мөн зоогийн газар, дэлгүүрүүдийг хааж, хүргэлтийн үйлчилгээ үзүүлэхийг зөвшөөрчээ. Харин өмнөх хоёр хөл хорионоос ялгаатай нь зургаагаас доош настай хүүхдүүд хамрагддаг цэцэрлэг, сургуулиуд хичээллэхийг, ахлах сургуулийн 11, 12 дугаар ангийн сурагчдад хичээлдээ явахыг зөвшөөрсөн байна.

Израилд вакцинжуулалтын хөтөлбөрийг эхлүүлснээс хоёр долоо хоногийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд эхний ээлжинд өндөр настай хүмүүс, эмнэлгийн ажилтнуудыг вакцинжуулж байгаа юм.Ерөнхий сайд Беньяамин Нетаньяхугийн мэдээлснээр, Израилд ирэх нэгдүгээр сарын 1 гэхэд өдөрт хийж буй вакцины тунг 150 мянгад хүргэх боломжтой ажээ. Мөн хүн бүрт хоёр тун вакцин хийх шаардлагатай тул нэг сарын дараа гэхэд 2.25 сая хүнийг дархлаажуулна гэж Б.Нетаньяху мэдэгдсэн байна.

Есөн сая хүн амтай Израилд ням гаргийн байдлаар 400 мянга гаруй хүн халдвар авч, 3222 хүн нас баржээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.