Буриадад халдварын тохиолдол 194-өөр нэмэгдэв

Буриадад халдварын тохиолдол 194-өөр нэмэгдэв

ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар "COVID-19"-ийн халдварын батлагдсан тохиолдол 194-өөр бүртгэгдэж тус улсад халдвар авсан нийт хүний тоо 25.345 болоод байна. Энэ нь өмнөх өдрөөс 2 хүнээр буурчээ. Нийслэл Улаан-Үд хотод 92 хүн бүртгэгдэж нийт халдвар авсан хүний тоо 13.659 болоод байна. 

Эмчлэгдэн эдгэрсэн  22.539 хүн байгаагаас өчигдрийн байдлаар 212 хүн эмнэлгээс гарчээ. Тус улсад халдварын тархалт эхэлснээс хойш 577 хүн эндсэнээс өчигдөр 5 хүн халдвараар нас бараад байна.

Буриад улсад  зул  сар, шинэ  жилийн баяраар дэлгүүр, худалдааны төвүүдэд өдрийн цагаар хатуу хөл  хорионы  дэглэм  тогтоогоогүй цагаар хязгаарлаж байгаа учир худалдааны төв, их дэлгүүрүүд энэ өдрүүдэд  шинэ  жилийн баярын бэлгээ авах гэсэн  үйлчлүүлэгч  ихтэй  байна. Төрөөс иргэддээ хандаж  халдвар хамгааллын  дэглэмээ сайтар барихыг анхааруулж,  хориог хэсэгчилэн тогтоож  байна. Иргэдийг гараа сайтар ариутгаж,  амны хаалтаа гадуур явахдаа зүүж,  гэр бүлийн  хүрээнд  олон хүн цуглуулахгүйгээр шинэ оноо угтан авахыг илэрхийлж байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.