Д.Амартүвшин: Лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, маазарна уу УОК-ынхонд ямар хамаа байна aa

Д.Амартүвшин: Лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, маазарна уу УОК-ынхонд ямар хамаа байна aa

Comedy Lab-ын комедиан Д.Амартүвшин цахим хуудсаараа дамжуулан үг хэллээ. Тэрээр "УОК иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаах нь буруу" гэв.

УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр "Өчигдөр зургаан хүн цахим орчинд бичлэг цацсан. Тэд амны хаалтгүй зэрэгцэн суугаад,  УОК-ын нэрийг барьж, бусад руу утсаар ярьж, мэргэжлийн  үг хэллэгийг буруу зориулалтаар ашигласан. Хэдий хоорондоо инээдэм болгон  ярьж хөгжилдөж байгаа ч өвчин, тэр тусмаа халдварт өвчин тоглоом биш. Бид бүх нийтээрээ хатуу хөл хорионы дэглэмийг мөрдөж байна. Иймд бид зохих хуулийн байгуулагад хандан, тэдгээр хүмүүсийг шалгуулна" хэмээсэн. 

Харин үүний дараа UB Comedy-гийн комедиан Б.Идэр-Од цахим хуудсаараа "Коронавирусын эсрэг тэмцэх ёстой үнэт цагийг нь алдагдуулсан хошигнол хийж Улсын Онцгой Комиссын ажлыг шаардлагагүй өөр зүйлд чиглүүлсэн чирэгдэл учруулсандаа уучлал хүсье" хэмээн мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.