Б.Бат-Эрдэнэ: Хэрэглэгч гээд дураараа аашилна гэж байхгүй шүү.

Б.Бат-Эрдэнэ: Хэрэглэгч гээд дураараа аашилна гэж байхгүй шүү.

Яг үнэнийг хэлэх үү. Манайхаан өөрсдөө бас ёс зүйтэй байя аа. Хэрэглэгч гээд дураараа аашилна гэж байхгүй шүү. Хэрэглэсэн бол төл. Заль хэрэглээд баригдана шүү. Өнөөдөр цахилгааны төлбөрийн гомдолтой холбоотой асуудлаар гурван ч айлд очиж ажиллалаа.

Өнөөдрийн очсон айлуудын хувьд:

Нэг тохиолдол нь: Өнгөрсөн жил манай гардаг төлбөр нэмэгдсэн гэж мэдүүлсэн. Гэтэл зөвшөөрөлгүйгээр өөрийн тоолуурт дахин нэг айлыг холбосон байсан. Төлбөр үнэндээ 2 айлын төлбөрийг нэг айлын цахилгааны тоолуураар бодоод нэмэгдэж гарсан гэж..

Хоёрдахь тохиолдол: Цахилгааны тоолуур ямар нэгэн асуудалгүй зааж байсан. Хоёр ширхэг халаагч тень ажиллуулдаг гэсэн атал гэрт нь 3 ширхэг теньтэй байсан...

Гуравдахь тохиолдол нь: Төрөөс тогийг тэглэнэ гэсэн. Гэтэл төлбөр гарсанд гомдолтой байгаа. Ямар ч байсан тэглүүлнэ гэсэн...

Маргааш дахиад үргэлжлүүлж ажиллана. Гэхдээ баримтжуулалт хийх үүднээс тодорхой хэвлэл мэдээллийн байгууллагатай очно. Бодит байдлыг газар дээрээс нь шууд харуулах үүднээс цуг явж байгаа. Өнөөдөр хамтран ажилласан

Ergelt.mn - Оюунлаг ирээдүйн төлөө

сайтын хамт олонд баярлалаа. Маргааш хэрэглэгчдээсээ нэг хүсэлт байнаа. Худал хэлэхгүй, заль хэрэглэхгүй, цаг үрэхгүй байхыг хүсье. Яг тийм хүмүүс л холбогдоорой.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.