Германы Засгийн газар хөл хориог нэгдүгээр сарын 31 хүртэл сунгахаар тохиролцжээ
Германы Засгийн газар болон 16 мужийн засаг захиргааны удирдлагууд коронавирусний цар тахлын тархалтыг хязгаарлахын тулд хөл хориог нэгдүгээр сарын 31 хүртэл сунгахаар тохиролцжээ. Германы олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, Канцлер Ангела Меркель, 16 мужийн захирагчид мягмар гарагт уулзсаны дараа хөл хориог сунгах талаар албан ёсоор мэдэгдэх төлөвтэй байгаа ажээ.
“Хоёр мужийн захирагчаас бусад нь хөл хориог энэ сарын эцэс хүртэл сунгахыг дэмжсэн” гэж “Reuters” агентлаг хэлэлцээнд оролцсон эх сурвалжийг иш татан уламжилсан байна. Германд дэлгүүр, сургууль, үйлчилгээний газруудыг хаах хатуу хязгаарлалтыг 2020 оны 12 дугаар сарын 16-наас энэ сарын сарын 10 хүртэл тогтоогоод байгаа юм.
Гэсэн хэдий ч "COVID-19" халдварын тохиолдол, нас барсан хүний тоо олноор нэмэгдсээр байгаа нь эрх баригчдыг хөл хориог сунгахад хүргэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.