Туркийн эрдэмтэд коронавирусийг 10 секундийн дотор илрүүлдэг оношлуур бүтээсэн

Туркийн эрдэмтэд коронавирусийг 10 секундийн дотор илрүүлдэг оношлуур бүтээсэн

Туркийн эрдэмтэд коронавирусийг 10 секундийн дотор илрүүлдэг оношлуур бүтээсэн тухай Анкара хотын Билкент их сургууль мэдэгджээ.

Энэхүү шинэ оношлуурын гол давуу тал нь 99 хувийн өндөр нарийвчлалтай гэнэ. “Diagnovir” оношлуураар шинжилгээ хийхэд хамраас сорьц авах шаардлагагүй. Үүний оронд амны хөндийгөөс шүлсний дээж авч, тусгай уусмалд хольж, өвчин үүсгэгчийг илрүүлэх чипийн тусламжтай коронавирусийг илрүүлдэг байна. Туркийн Нано технологийн үндэсний судалгааны хүрээлэнгийн судлаач Али Айтак Сейманы хэлснээр, эерэг хариуг 5-10 секундийг дотор авах боломжтой бол хариу сөрөг тохиолдолд 20 секунд хүлээх шаардлагатай гэнэ. Оношлуурыг бүтээхдээ нано технологи ашигласан тул ийм өндөр нарийвчлал, хурдтай өвчнийг оношлох боломжийг бий болгосон гэж Туркийн шинжээчид онцолжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сиднейд амны хаалт зүүгээгүй тохиолдолд 154 америк долларын торгууль ногдуулна 2021-01-05

Дэлхий дахинаа 2021 онд учрах гол эрсдэлүүдийг жагсаажээ.   2021-01-05

Германы Засгийн газар хөл хориог нэгдүгээр сарын 31 хүртэл сунгахаар тохиролцжээ 2021-01-05

Жулиан Ассанж, Челси Мэннинг, Эдвард Сноуден нарыг Нобелийн шагналд нэр дэвшүүлжээ. 2021-01-05

Том Круз “Crew Dragon” хөлгөөр ОУСС руу аялна 2021-01-05

Туркийн эрдэмтэд коронавирусийг 10 секундийн дотор илрүүлдэг оношлуур бүтээсэн 2021-01-05

Коронавирусний шинэ хувилбар 41 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгджээ 2021-01-06

Норвегт коронавирусний вакцин хийлгэснийхээ дараа нас барсан хоёр тохиолдол бүртгэгджээ. 2021-01-06

Биткойны ханш арилжааны явцад 34.076 мянган ам.долларт хүрч, дээд үзүүлэлтээ шинэчилжээ. 2021-01-06

Афганистаны Эрүүл мэндийн сайд авлигын хэрэгт холбогдож албан тушаалаас огцорчээ 2021-01-06

Холбооны мөрдөх товчооноос Гадаад Улсын авлигын хэрэг шалгах ажиллагааг өргөжүүлж байна 2021-01-06