БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын наймдугаар их хурал Пёньян хотноо мягмар гарагт эхэллээ

БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын наймдугаар их хурал Пёньян хотноо мягмар гарагт эхэллээ

БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын наймдугаар их хурал Пёньян хотноо мягмар гарагт эхэллээ гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлжээ.

"Намын бүх гишүүн, ард түмэн, Солонгосын Ардын армийн цэргийн алба хаагчдын анхаарал, өндөр хүлээлт, халуун хүсэл эрмэлзлийн дунд Солонгосын Хөдөлмөрийн намын /СХН/ VIII их хурал 2021 оны нэгдүгээр сарын 5-нд хувьсгалын нийслэл Пёньян хотод нээгдлээ" гэж тус агентлаг мэдээлэлдээ онцолсон байна.

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун их хуралд үг хэлэх үеэрээ улс орны эдийн засгийн хөгжлийн таван жилийн зорилтууд биелээгүй болохыг мэдэгджээ. Хүрсэн үзүүлэлтүүд нь эдийн засгийн бараг бүх салбарт тавьсан зорилтоос хамаагүй доогуур байгааг БНАСАУ-ын удирдагч цохон тэмдэглэсэн байна.

СХН-ын их хурлаар БНАСАУ-ын ирэх жилийн эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөг, мөн АНУ, БНСУ-ыг чиглэсэн улс төрийн шинэ шугамыг батлах төлөвтэй байна гэж “Yonhap” агентлаг 12 дугаар сарын 31-нд мэдээлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНАСАУ сонор сэрэмжээ дээшлүүлэхийг олон нийтэд уриалжээ 2021-01-04

БНСУ коронавирусаар халдварласан тохиолдол 715-аар нэмэгдэж нийт 64979-д хүрэв. 2021-01-05

БНСУ-д халдвараар нас барсан хүний тоо 1000 давлаа 2021-01-05

“Hyundai” устөрөгчийн хөдөлгүүртэй автомашины эд ангийн анхны үйлдвэрээ БНХАУ-д байгуулна 2021-01-05

БНСУ коронавирусаар халдварласан тохиолдол 840-өөр нэмэгдэж нийт 65818-д хүрэв. 2021-01-06

БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын наймдугаар их хурал Пёньян хотноо мягмар гарагт эхэллээ 2021-01-06

БНСУ Иранд саатуулагдсан тээвэрлэгч онгоц, хөлгийн багийнхныг суллуулахаар ажиллаж байна 2021-01-06

БНСУ энэ сарын 8-наас коронавирусний шинжилгээ өгсөн иргэдийг хил нэвтрүүлнэ 2021-01-06

БНСУ-д байгаа гадаадын байгууллага, гадаадын иргэдэд АНХААРУУЛЖ байна 2021-01-06

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 870-аар нэмэгдэж нийт 66686-д хүрэв. 2021-01-07

Ким Жөн Ун: Намын төлөө ард түмэн орших бус Ард түмний төлөө нам оршин байдаг. 2021-01-07