БНСУ коронавирусаар халдварласан тохиолдол 715-аар нэмэгдэж нийт 64979-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 01 дүгээр сарын 05-ны 00.00 цагийн байдлаар 715-аар нэмэгдэж нийт 64979-д хүрэв. Шинээр илэрсэн 715 тохиолдлын 43 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 46172 (+932) иргэн эдгэрсэн бол 1007 (+26) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 4,439,361 (+62753) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 4,180,631 (+59019) иргэний хариу сөрөг гарч 193,751 (+3019) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 17,800 (-243) иргэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.