БНСУ-ын “Hyundai” АНУ-ын “Apple” цахилгаан автомашин хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллаж магадгүй
БНСУ-ын “Hyundai” компани цахилгаан автомашин, цэнэг хураагуур хөгжүүлэх чиглэлд АНУ-ын “Apple” компанитай хамтран ажиллах талаар хэлэлцэж эхэлснээ өнөөдөр мэдэгдлээ.
Энэхүү мэдээллийг гарсны дараа “Hyundai” автомашин үйлдвэрлэгч компанийн хувьцааны ханш 20 гаруй хувиар өссөн байна. “Apple”, “Hyundai” хэлэлцээгээ эхлүүлсэн боловч эхний шатандаа явж байгаа тул ямар ч шийдвэр гараагүй байна гэж БНСУ-ын автомашин үйлдвэрлэгчийн мэдэгдэлд дурджээ.
Өнгөрсөн 12 дугаар сард “Apple” автомат жолоодлоготой автомашиныг 2024 онд зах зээлд нэвтрүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн билээ. АНУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн үнэ цэн хурдацтай өсөн нэмэгдэж байгаатай зэрэгцэн энэ салбарын өрсөлдөөн улам ширүүсэх болоод байгаа юм.
Харин мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, “Apple” цахилгаан автомашинаа зах зээлд нийлүүлж эхлэхэд хамгийн багадаа таван жилийн хугацаа шаардлагатай ажээ. Тодруулбал, цар тахлын нөлөөллийн улмаас үйлдвэрлэлээ эхлүүлэх хугацаа нь хойшилж болзошгүй хэмээн тэд таамаглаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.