БНСУ-ын Засгийн газар 3 дахь удаагаа бичил бизнес эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүллээ.
БНСУ-ын Засгийн газар 3 дахь удаагийн санхүүгийн дэмжлэг үзүүлж эхэллээ.
БНСУ-ын Засгийн газар өнөөдрөөс эхэлж (2021.01.11) "КОВИД19"-ийн улмаас орлого нь буурсан жижиг, бичил бизнес эрхлэгчдэд 3 дахь удаагийн санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд хоолны газар, караоке, PC тоглоомын газар ажиллуулдаг захирлууд бүгд дэмжлэг авахаар боллоо.
Энэхүү 3 дахь удаагийн дэмжлэг нь 2 дахь удаагийн санхүүгийн дэмжлэгээс 1.5 их наяд воноор нэмэгдсэн 9 их наяд 300 тэрбум вон бөгөөд нийт 5,800,000 иргэн хамрагдахаар төсөв бүрдүүлсэн байна.
Үүнд өнгөрсөн жилийн 11-р сарын 24-нөөс хойш үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогдсон фитнесс клубүүд тус бүр 3,000,000 вон, хоолны газрууд 2,000,000 воны бэлэн мөнгөний дэмжлэг авна.
Мөн жилийн борлуулалт нь 400 сая воноос бага, өнгөрсөн 1 жилийн хугацаанд орлого нь буурсан бичил бизнес эрхлэгчид тус бүр 1,000,000 вон, хувиараа татвар төлөгч иргэд 1, 2 дугаар дэмжлэгт хамрагдсан бол мэдүүлэх хуудас бөглөснөөр шууд 500,000 вон, хамрагдаж чадаагүй бол тусгай шалгуурыг хангаж буй эсэхийг шалгуулаад 1,000,000 воны дэмжлэг авах юм байна.
Шаардлагатай бол 4 дэх удаагийн санхүүгийн дэмжлэгийг олгох бөгөөд ямар давхаргад хэрхэн олгох талаар сайтар судлах шаардлагатай байгааг Эдийн засгийн асуудал эрхэлсэн Шадар сайд Хун Намгий мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.