Хятадад “5G” сүлжээг дэмждэг гар утасны нийлүүлэлт огцом нэмэгджээ

Хятадад “5G” сүлжээг дэмждэг гар утасны нийлүүлэлт огцом нэмэгджээ

БНХАУ өнгөрсөн онд 163 сая ширхэг "5G" сүлжээ дэмждэг ухаалаг утас нийлүүлснийг өнгөрсөн оныхтой харьцуулахад 12 дахин илүү үзүүлэлт болжээ.

Энэ тухай Хятадын мэдээлэл, харилцаа холбооны технологийн академи мэдээлсэн байна. 

Өнгөрсөн онд тус улсад энгийн гар утасны нийлүүлэлт буурсантай холбоотойгоор "5G" сүлжээг дэмждэг ухаалыг утасны нийлүүлэлт нэмэгдсэн байна. Энгийн утасны нийлүүлэлт 20.4 хувиар буурч, 296 сая ширхэгт хүрчээ. Харин "5G" сүлжээг дэмждэг ухаалаг утасны нийлүүлэлтийн хэмжээ 11 дүгээр сард хамгийн дээд үзүүлэлт буюу 20.1 саяд хүрсэн байна.  

Хятадын зах зээлд тэргүүлэгч үүрэн телефоны оператор компаниуд тав дахь үеийн "5G" сүлжээний үйлчилгээг 2019 оны 10 дугаар сарын эцсээр хүмүүст үзүүлж эхэлжээ. 2020 онд тус улсад "5G" сүлжээний 580 мянга орчим суурь станц байгуулагджээ. БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамны мэдээлснээр, дахин 600 мянга гаруй шинэ станцыг байгуулахаар төлөвлөж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.