БНСУ, Итали, Иран, Японоос ирэх иргэдийг 14 хоног ТУСГААРЛАНА

БНСУ, Итали, Иран, Японоос ирэх иргэдийг 14 хоног ТУСГААРЛАНА

Улсын Онцгой комисс өнөөдрийн /2020.03.01/ хуралдаанаар гадаадын зарим орноос ирэх иргэн бүрийг 14 хоног тусгаарлах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахаар болсон байна.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “БНСУ, Итали, Иран, Японд коронавирусийн халдвар нэмэгдэж, халдвар авах эрсдэл өндөртэй орнууд боллоо. Тиймээс дээрх БНСУ, Итали, Иран, Японоос ирж байгаа Монгол Улсын иргэдийг үзлэг шинжилгээнд хамруулж, 14 хоног тусгаарлана. Хатуу дэглэмийн дор урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна” гэлээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.