Японд цасан нурангинд дарагдсаны улмаас 60 гаруй хүн амиа алдсан
Байшин дээгүүр хунгарлаж овоорсон цасыг цэвэрлэх үеэр болон цасан нурангинд дарагдсаны улмаас 60 гаруй хүн амиа алдсан тухай Японы Төрийн газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд Акаби Казуёши мэдэгджээ.
“Төр засаг цас цэвэрлэгээний аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай санхүүжилт гаргаж, тусламж үзүүлэх болно. Цас цэвэрлэх үеэр олон хүн амиа алдсанд бид гүнээ харамсаж байна. Энэ жилийн үзүүлэлт өнгөрсөн 2017, 2018 оныхыг давжээ” хэмээн тэрбээр хэлсэн байна.
Японы Хоншю арлын хойд хэсэгт болон хойд Хоккайдо аралд өнгөрсөн 12 дугаар сараас хойш их хэмжээний цас үргэлжлэн орсоор байна. Үүний улмаас зам тээврийн хөдөлгөөнд нэг бус удаа саад учирч, нийтийн үйлчилгээ тасалджээ.
Хунгарласан цасыг цэвэрлэх үеэр харамсалтайгаар амь насаа алдсан хүмүүсийн дийлэнх нь настай иргэд байсан аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.