Дэлхийн хэмжээнд коронавирусний халдвар авсан хүний тоо 96 сая 500 мянгыг давлаа

Дэлхийн хэмжээнд коронавирусний халдвар авсан хүний тоо 96 сая 500 мянгыг давлаа

Дэлхийн хэмжээнд шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 96 сая 591 гаруй мянгад хүрээд байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр батлагдсан тохиолдлын тоо 577 мянга гаруйгаар нэмэгдсэн байна. Мөн "Ковид-19"-ийн халдвараас болж нас барсан хүний тоо хоногт 14573-аар нэмэгдэж нийт 2 сая 63 мянгыг давлаа.

Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд эдгэрсэн хүний тоо дэлхийн хэмжээнд 619 мянга гаруйгаар нэмэгдэж 69 сая 244 мянгыг даваад байна. АНУ-д халдварын батлагдсан тохиолдлын тоо 225 мянга гаруйгаар бүртгэгдсэн байна. Ингэснээр тус улсад нийт халдварын тохиолдол 23 сая 843 мянгад хүрчээ.

Харин 24 цагийн хугацаанд нас барсан хүний тоо 3907-оор нэмэгдсэн байна. Европын цөөнгүй оронд хорио цээрийн хатуу дэглэм хэрэгжүүлж байгаа ч хоногт батлагдаж буй халдварын тохиолдлын тоо буурахгүй байна. Үүнтэй холбоотойгоор Германд ирэх сарын 14-нийг хүртэл хатуу хорио хөл хорионы дэглэмээ сунгахаар болжээ. Энэ тухай Холбооны Засгийн газар болон мужуудын эрх баригчид тохиролцоонд хүрсэн байна.

Цар тахал эхэлснээс хойш тус улсад халдвар авсан хүний тоо хоёр саяыг даваад байна. Орон нутгийн хэвлэлүүдийн дамжуулж байгаагаар Холбооны Засгийн газарт олон нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн зогсоох, хамгаалах чадвар өндөр амны хаалт заавал зүүхийг шаардах гэх мэт хорио цээрийн дэглэмээ улам чангатгах тухай хэлэлцэж байна.

Их Британид өнгөрсөн 24 цагт "Ковид-19"-ийн халдварын уршгаар нас барсан хүний тоо 1600-д хүрсэн нь цар тахал эхэлснээс хойш хоногт хамгийн их хүн нас барсан тохиолдол болж байна. Мөн Европт Итали улсад нас баралт Их Британийн дараа орохоор өндөр байна. Тус улсын эрх баригчид коронавирусний идэвхтэй халдварын шинэ шат эхэлснийг анхааруулж байна.

Өнгөрсөн долоо хоногт тус улсын эрх баригчид хөл хорионы дэглэм, муж хоорондын хөдөлгөөнийг хаах шийдвэр ирэх хоёрдугаар сарын 15-ныг хүртэл, харин шөнийн цагаар хөл хорио тогтоох дэглэм гуравдугаар сарын 5 хүртэл үргэлжлэхийг мэдээлсэн билээ. 

БНХАУ-д халдвар авсан хүмүүсийг тусгаарлан эмчлэх 1700 өрөө бүхий түр эмнэлгийг Хэбэй мужийн Шицзячжуан хотод барьж дуусаад байна. Харин АНУ-ын Калифорни халдварын батлагдсан тохиолдол гурван саяыг давсан анхны муж болоод байна. Тус улсад халдвар авсан нийт хүний тоо 24 сая 800 мянгыг давсан бол нас баралт 411 мянгад хүрээд байна.

Эх сурвалж: http://www.mnb.mn/i/227402

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Якутад өнгөрсөн шөнө дөрвөн удаа газар хөдөлжээ 2021-01-19

Японд цасан нурангинд дарагдсаны улмаас 60 гаруй хүн амиа алдсан 2021-01-19

Ангела Меркель: Чанга хөл хориогоо хоёрдугаар сарын 14 хүртэл сунгалаа 2021-01-20

Доналд Трамп төрийн тэргүүний хувиар сүүлийн удаа ард түмэндээ хандан үг хэлэв. 2021-01-20

Монгол Улсыг Европын холбооны хар жагсаалтаас хассан тогтоолыг нийтэлжээ 2021-01-20

Дэлхийн хэмжээнд коронавирусний халдвар авсан хүний тоо 96 сая 500 мянгыг давлаа 2021-01-20

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол өнөөдөр болно. 2021-01-20

Жэк Ма 2020 оны 10 дугаар сараас хойш анх удаа олны өмнө гарчээ 2021-01-20

 АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордныг сүүлийн удаа орхин явлаа. 2021-01-20

ШУУД: АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жой Байдены тангараг өргөх ёслол. 2021-01-21

АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жозеф Байден тангараг өргөлөө. 2021-01-21