БНСУ kовид-19 вакцинд гадаад иргэдийг үнэгүй хамруулахаар болжээ.

БНСУ kовид-19 вакцинд гадаад иргэдийг үнэгүй хамруулахаар болжээ.

Солонгосын засгийн газар ирэх хоёрдугаар сараас эхлэн Ковид-19 вакцинд хамрагдах хүсэлтийг авахаар төлөвлөж байгаа бөгөөд гадаад иргэдийг ч  мөн үнэгүй хамруулахаар болжээ.

‘Бүх ард иргэдээ вакцинжуулах төрийн үйлчилгээг үзүүлэх зорилгоор тусгай системийг өөрчлөн зохионй байгуулж байгаа бөгөөд ирэх хоёрдугаар сараас үе шаттайгаар ажиллуулж эхэлнэ’ хэмээн тус улсын Өвчин тандалт урьдчилан сэргийлэх албаны дарга нэгдүгээр сарын 18-ны өдөр мэдээллээ.

Вакцинд хамрагдах хүмүүс тухайн системээр дамжуулан захиалгаа өгөх, вакцинд хамрагдах өдөр болон байршлын мэдээлэл авах, вакцинд хамрагдсан батламж бичиг  авах зэрэг үйлчилгээнүүдийг авах боломжтой.

Засгийн газар эмийн болон вакцины төлбөр зэрэг бүх зардлыг хариуцахаар төлөвлөж байгаа бөгөөд ингэснээр бүх иргэд үнэгүй вакцинд хамрагдах юм.

Нэмж дурдахад тус улсад оршин сууж буй гадаадын иргэдийг ч үнэгүй хамруулах корилтод бүлэгт хамруулсан байгаа юм байна.

Эх сурвалж: https://darinvoice.net/

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.