БНСУ өндөгний импортын татварыг тэглэнэ

БНСУ өндөгний импортын татварыг тэглэнэ

БНСУ-ын Хөдөө аж ахуйн яам шувууны томуугаас үүдэлтэй өндөгний нийлүүлэлтийн хомдсолыг зохицуулахын тулд импортын өндөг, өндөгтэй бүтээгдэхүүний татварыг түр хугацаагаар тэглэхээр төлөвлөж байгаагаа өнөөдөр мэдэгджээ.

БНСУ-ын компаниудад 50 мянга хүртэлх тонн шинэ өндөг, долоон төрлийн өндөгтэй бүтээгдэхүүнийг энэ оны зургаадугаар сарын эцэс хүртэл татваргүйгээр импортлохыг зөвшөөрөх шийдвэрийг ирэх долоо хоногт эцэслэн гаргах төлөвтэй байна гэж Хөдөө аж ахуйн яам мэдээлсэн байна. 

БНСУ-д одоогоор импортын өндөгтэй бүтээгдэхүүнд 8-30 хувийн татвар ногдуулж байгаа юм. Тус улсад шувууны томуу тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд 20 сая орчим шувууг устгасантай холбоотойгоор өндөгний нийлүүлэлт өмнөх оны мөн үеийнхээс 11 хувиар буурчээ.

БНСУ-д лхагва гаргийн байдлаарх өндөгний үнийг жилийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад 22.4 хувиар өсөөд байгаа бөгөөд ирэх хоёрдугаар сарын 11-14-нд болох Цагаан сарын баярыг угтан өндөгний үнийг тогтворжуулахыг зорьж байгаа ажээ.

Ташрамд дурдахад, БНСУ 2017 онд шувууны томуугийн улмаас өндөгтэй бүтээгдэхүүний татварыг мөн түр тэглэж байжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 389-өөр нэмэгдэж нийт 72,729-д хүрэв. 2021-01-18

БНАСАУ-ын хөгжлийн таван жилийн төлөвлөгөөг батлав 2021-01-18

БНСУ-ын “Samsung” корпорацын өв залгамжлагчид 2.6 жил хорих ял оноов 2021-01-18

БНСУ-д шувууны томуу тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 18.8 сая шувууг устгалаа 2021-01-18

БНСУ Ж.Байдены засаг захиргаатай нягт хамтран ажиллахыг зорьж байна 2021-01-20

БНСУ өндөгний импортын татварыг тэглэнэ 2021-01-20

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 401-ээр нэмэгдэж нийт 73918-д хүрэв. 2021-01-21

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 346-аар нэмэгдэж нийт 74262-д хүрэв 2021-01-22

БНСУ-д байгаа Монгол иргэдэд хамгийн ХЯМД даатгалын үйлчилгээг санал болгож байна. 2021-01-22

БНСУ kовид-19 вакцинд гадаад иргэдийг үнэгүй хамруулахаар болжээ. 2021-01-22

БНСУ-аас эх орондоо ирэхээр 4870 иргэн хүсэлт гаргажээ 2021-01-23