АНУ-д халдвар авсан хүний тоо нэмэгдсэнийг тангараг өргөх ёслолтой холбожээ
АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын арга хэмжээтэй холбогдуулан Үндэсний гвардын 30 мянган цэргийг өөр хооронд нь ойрхон байрлуулсны улмаас коронавирусний халдварын тохиолдлын тоо нэмэгдсэн байж магадгүй байна.
Энэ тухай Цагаан ордны коронавирустэй тэмцэх асуудал хариуцсан зохицуулагч асан Дебора Биркс мэдэгджээ.
“Цугларсан гучин мянган цэрэг дунд өвчний шинж тэмдэг илрээгүй хүн олон байх магадлалтай гэдгийг бид мэднэ. Бүх цэргийн албан хаагч шинжилгээнд хамрагдаагүй учир халдвар тархсан байх эрсдэл өндөр. Тэд үүргээ гүйцэтгэхийн тулд эрүүл мэндээ золиосолсон гэдэгт би итгэлтэй байна” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
Тангараг өргөх ёслолын арга хэмжээний үеэр хамгаалалтад гарсан цэргүүдийн 200-гаас нь коронавирус илэрсэн тухай Үндэсний гвардын командлагч, хуурай замын армийн генерал Дэниел Хокансан өмнө нь мэдэгджээ. Нэгдүгээр сарын 20-нд болсон Ерөнхийлөгч Жозеф Байдены тангараг өргөх ёслолын үеэр Үндэсний гвардын 26 мянга орчим цэргийг Вашингтон болон тус хотын ойролцоох хотуудад байрлуулсан юм.
Үндэсний гвардын цэргүүдийг аюулгүй байдлыг хангах үүднээс дайчилсан. АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг дэмжигчид нэгдүгээр сарын 6-нд сонгуулийн ялалтыг баталгаажуулах үйл явцад саад учруулахыг завдаж, Конгрессын байранд дайран орсонтой холбогдуулан аюулгүй байдлын урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
Ням гаргийн байдлаар АНУ-д халдвар авсан хүний тоо 25 сая давжээ. Халдварын тохиолдлуудын дийлэнх нь Калифорни, Техас, Флорида муж улсуудаад бүртгэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.