Нидерланд улсын иргэд хөл хорионы арга хэмжээг чангатгаад байгааг эсэргүүцсэн жагсав

Нидерланд улсын иргэд хөл хорионы арга хэмжээг чангатгаад байгааг эсэргүүцсэн жагсав

Нидерланд улсын засгийн газар хувьссан коронавирусний тархалтаас сэргийлэх үүднээс хөл хорионы арга хэмжээг чангатгаад байгааг эсэргүүцсэн иргэдийн жагсаал хэд хэдэн хотод боллоо. Энэ үеэр жагсагчид хамгаалалтын хүчнийхний хооронд ширүүн мөргөлдөөн үүсжээ.

Тодруулбал, Их Британиас эхлэлтэйгээр хэд хэдэн оронд бүртгэгдэж, тархаад байгаа хувьссан коронавирусний халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс Нидерландын эрх баригчид ихээхэн болгоомжилж байна. Үүнээс ч үүдэн тус улсад хөл хориог чангатгах асуудал яригдаж, өнгөрсөн пүрэв гарагт парламентаар дэмжигдсэн. Шинэ хязгаарлалтын хүрээнд иргэдийг оройн 21 цагаас үүрийн 4 цагийн хооронд гэрээсээ гарахгүй байх, гадаадын нислэгт хязгаарлалт тогтоох шийдвэр мөрдөгдөж эхлээд байгаа аж.

Харин зарим хотод  үүнийг эсэргүүцсэн иргэд гудамжинд цуглаж, эмх замбараагүй байдал үүсэхэд хүрчээ. Тухайлбал, Эйндховен хотод  цагдаа нар хөл хорионы дэг журмыг зөрчин цугласан иргэдийн эсрэг усан буу, нулимс асгаруулагч хэрэглэж байна. Зарим жагсагч цагдаа нар уруу шатамхай шингэн шидэж, мөн дэлгүүр, хоршоог тонон дээрэмдсэн үйл явдал ч давхар өрнөжээ. Нийслэл Амстердам хот дахь эсэргүүцлийн хөдөлгөөнд арай цөөн тооны хүн оролцсон байна. Ер нь хөл хориог эсэргүүцсэн хөдөлгөөний үеэр баривчлагдсан хүний тоо 100-г даваад байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

АНУ-д халдвар авсан хүний тоо нэмэгдсэнийг тангараг өргөх ёслолтой холбожээ 2021-01-25

Аргентин улсын дэд ерөнхийлөгч Оросын коронавирусний эсрэг вакцины эхний тунг тариулжээ. 2021-01-25

Ж.Байден хилээр нэвтрэх хязгаарлалтыг дахин тогтооно 2021-01-25

“Газпром” Монголд тусгай зориулалтын компани байгуулав 2021-01-25

Владивостокт Монголын худалдааны төлөөлөгчийн газар нээгдэнэ 2021-01-26

Нидерланд улсын иргэд хөл хорионы арга хэмжээг чангатгаад байгааг эсэргүүцсэн жагсав 2021-01-26

Коронавирусний эсрэг вакцинжуулалтын аяныг Израиль улс манлайлж байна. 2021-01-26

Олон улсын паралимпын хороо албан ёсоор мэдэгдэл хийв 2021-01-26

ОХУ: Финланд, Вьетнам, Энэтхэг, Катар гэсэн дөрвөн улсын иргэдийн улс оронд нь нэвтрэх хязгаарлалтыг цуцаллаа 2021-01-26

Европын Холбооны улс орнуудад үйлдвэрлэгдсэн вакцины экспортод Европын Комисс хяналт тавих шийдвэр гаргажээ. 2021-01-26

ДЭМБ: “COVID-19”-өөр халдварласан хүний тоо энэ долоо хоногт 100 саяд хүрэх төлөвтэй байна 2021-01-26