БНСУ-ын жүдогийн шигшээг Олимпын аварга Сун Дэ-нам удирдана

БНСУ-ын жүдогийн шигшээг Олимпын аварга Сун Дэ-нам удирдана

Лондоны олимпын жүдо бөхийн 90 кг-ийн жингийн аварга, FEELUX багийн дасгалжуулагч Сун Дэ-нам Өмнөд Солонгосын эрэгтэйчүүдийн шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдлоо. Сун Дэ-нам ирэх сарын 1-нээс ажилдаа орох бөгөөд Токиогийн олимпын наадам хүртэл гэрээ байгуулжээ.

Тэрээр зодог тайлаад 2016 он хүртэл БНСУ-ын шигшээ багт ажиллаж байгаад 2018 оноос 2020 оны хооронд Хятадын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчийн алба хашиж байлаа. Сун Дэ-нам “Шигшээ багийн сайн, муу талыг бүгдийг нь мэддэг хүний хувьд Токиогийн олимп хүртэл тамирчдын ур чадварыг сайжруулах тал дээр ажиллах болно” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-аас эх орондоо ирэхээр 4870 иргэн хүсэлт гаргажээ 2021-01-23

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 437-оор нэмэгдэж нийт 75,521-д хүрэв. 2021-01-25

ЖДҮ-гээс давж хөгжих хөшүүрэг ба Солонгосын ЖИШИГ 2021-01-25

Умард Солонгосын дипломат Өмнөд рүү зугтжээ 2021-01-25

“Samsung” группийн өв залгамжлагч Ли Жэ Ён шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдол гаргахгүй. 2021-01-25

БНСУ-ын жүдогийн шигшээг Олимпын аварга Сун Дэ-нам удирдана 2021-01-25

БНСУ есдүгээр сар гэхэд хүн амынхаа 70 хувийг дархлаажуулахыг зорьж байна 2021-01-25

БНСУ-н жүжигчин, модель Сон Ёжүн 27 настайдаа хорвоог орхижээ. 2021-01-25

Солонгосын рэп дуучин Iron-г ухаангүй, цус алдсан байдалтай олдсон 2021-01-25

Сүмийн сургалтын газруудаар орж гарсан бүх хүмүүс яаралтай ковид19-ын шинжилгээ өгөхийг хүсье!!! 2021-01-26

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 354-өөр нэмэгдэж нийт 75,875-д хүрэв. 2021-01-26