Сүмийн сургалтын газруудаар орж гарсан бүх хүмүүс яаралтай ковид19-ын шинжилгээ өгөхийг хүсье!!!
БНСУ-ын Тэжон хот дахь "IEM олон улсын сургууль" гэх нэртэй сүмийн байгууллагатай холбоотой дотуур байран сургалтын газарт номлол сонсож байсан 127 хүнээс нэг дор корона илэрчээ.
Ийм сургалтын газар энд тэнд байдаг тул үүнтэй холбоотой коронагийн халдвартаны тоо ихсэх төлөвтэй байна.
Энэ газар нь сургууль ч биш, дамжаа ч биш бүртгэлгүй сүмийн номлол заадаг сургалтын газар бөгөөд халдварт өвчнөөс сэргийлэх наад захын шаардлага хангаагүй битүү орчинд олон хүүхдүүдийг цуглуулж сүмийн номлолоо зааж байжээ.
1 сарын 4-ний өдрөөс хойш "IM 선교회, IEM 국제학교, TCS국제학교" гэх сүмийн сургалтын газруудаар орж гарсан бүх хүмүүс яаралтай ковид19-ын шинжилгээ өгөхийг хүсье!!!
2021.1.24 өдрийн 00 цагийн байдлаар БНСУ-д COVID19 өвчний шинэ тохиолдол 437-аар нэмэгдэж, нийт корона өвчний халдвар авсан хүний тоо 75,521 болжээ.
Энэ өдөр нас баралт 11-р нэмэгдэж, нийт нас баралт 1360 болсон байна
Шинээр нэмэгдсэн 437 тохиолдолоос 32 нь гадаадаас хилээр нэвтэрч орж ирсэн хүнээс, 405 нь солонгос дотроосоо илэрчээ.
Коронагийн шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй түр байршуулсан шинжилгээ өгөх цэгт очиж шинжилгээ өгнө үү.
Дор бүрнээ өдөр тутмын амьдралдаа зайгаа барьж, маскаа зүүж, гараа сайн угааж, гадуур хүмүүстэй хооллохгүй, аль болох уулзалтаа цуцалж халдварт өвчнөөс сэргийлнэ үү!
Мэдээллийг Ж.Нармандах, 2021.1.24.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.