Б.Жаргалсайхан: МОГОЙ ГАЗРЫНХАА ӨНГӨӨР...
Хүн гэдэг амьтан нэг дээлэнд долоо таргалж долоо турдаг гэдэг дээ. Саяхан л "Эрдэнэс Оюутолгой" компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар "150 жилийн түүхтэй Рио Тинто Монголд орж ирсэн нь аз завшаан. Тусгаар тогтнолын баталгаа боллоо. Бид удахгүй баялагаасаа ноогдол ашиг хүртэнэ. Энэ Ганбаатар мэт попууд улс орны хөгжлөөс хойш татагчид" хэмээн ярьж байлаа. Гэтэл өнөөдөр БХБЯ-ны сайд болчихсон шинэ Засгийн газар байгуулагдах өдрийн өмнө "Рио Тинто үр өгөөжгүй, луйварчид" гээд зулгуйдаад сууж байх юм. С.Ганбаатарыг Оюутолгойг ярихад муулдаг, Хиншүү хярвас гэж хочилдог нөхдүүд өнөөдөр Оюутолгойн гэрээг цуцла, Рио Тинтог хөөнө гээд явах юм. Могой газрынхаа өнгөөр гэдэг шиг эрх баригчид муулбал дагаж муулдаг, магтвал дагаад гишгэлдэг нөхдүүдийг яалтай билээ...
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.