Т.Аюурсайхан: Н.Багабанди гуай миний эзэн биш

Т.Аюурсайхан: Н.Багабанди гуай миний эзэн биш

УИХ-ын чуулганаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан "Оюутолгой"-н ТУЗ-өөс нэн даруй Н.Багабанди гуайг гаргах шаардлагатай. Энэ хүн бол зарчимд нийцэхгүй. Хэвлэлээс бид түүнийг Засгийн газрын хэрэг эрхлэхийн даргыг дарамтлаад "Оюутолгой"-н ТУЗ-д үлдсэн гэдэг мэдээллийг аваад сууж байсан. Одоо Ерөнхий сайдыг дарамталж чадахгүй байлгүй" хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Түүний энэ байр суурь нь олны шүүмжлэлт өртөөд байгаа юм. Учир нь 2009 онд тэрбээр Н.Багабандийн эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан нь түүнийг улс төрд оруулахад тодорхой хувь нэмэр оруулсан гэдэг.

Гэвч тэрбээр "Н.Багабанди гуай нэгдүгээрт миний эзэн биш. Хоёрдугаарт намайг улс төрд дагуулж оруулж ирээгүй. Улс төрд би бор зүрхээрээ, бартаа саадтай замаар явж ирсэн. Туслахаар нь ажиллаж байхдаа би хийсэн ажлынхаа төлөө Монгол төрөөс цалингаа авсан. Төрийн албан хаагчийн хувьд өсч, төлөвшсөн. Үүнийхээ төлөө би хүн ёсоор талархалтай байдаг. Өөр юу ч байхгүй" гэж цахим хуудсаараа тайлбар хэлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Сайнхүү Ганбаатар : МАН чадахгүй бол надад энэ эрхээ өгчих 2021-01-25

Шинжээравдан: Монгол Улсын ерөнхийлөгчид бүх Ард түмний хуралдайг хуралдуулах саналыг хүргүүлж байна. 2021-01-25

Жагар: БАНКНЫ ӨР ЗЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БОЛОН ОЮУ- ТОЛГОЙН ХУУЛЬ БУС ГЭРЭЭГ ЗОГСОО. 2021-01-25

Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ: Оюу толгойн гэрээг сайжруулах ёстой 2021-01-25

Б.Жаргалсайхан: МОГОЙ ГАЗРЫНХАА ӨНГӨӨР... 2021-01-27

Т.Аюурсайхан: Н.Багабанди гуай миний эзэн биш 2021-01-28

УИХ гишүүн С.Ганбаатарын үзэл бодлоо илэрхийлсэн бичлэгүүд 2021-01-28

Сэтгүүлч Л. Мөнхбаясгалан: Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын ах консул Ч.Ганболд Монгол улсын дархан хилийг дуртай үедээ нээлгэж хаалгадаг бичлэг. 2021-01-29

С.Ганбаатар: Эхний үр дүнд хүрч чадлаа. Иргэддээ БАЯРЛАЛАА 2021-01-29

Сайнбуянгийн Амарсайхан: Хүн бүр алхам тутамдаа хичээх нь чухал байна. 2021-01-30

Mogi Baatar: Бид яагаад $22 тэрбум долларын өрөнд орсон бэ? 2021-01-31