БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 336-аар нэмэгдэж нийт 78844-д хүрэв.
БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 09:30 цагийн мэдээллээр тус улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол 02 дугаар сарын 02-ны 00.00 цагийн байдлаар 336-аар нэмэгдэж нийт 78844-д хүрэв. Шинээр илэрсэн 336 тохиолдлын 41 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн ирсэн байна. Нийт 68775 (+466) иргэн эдгэрсэн бол 1435 (+10) иргэн нас барсан. Одоогийн байдлаар 5,711,413 (+49571) иргэнийг шинжилгээнд хамруулснаас 5,478,304 (+44426) иргэний хариу сөрөг гарч 154,265 (+4809) иргэний хариу хүлээгдэж байна. Тусгаарлалтад 8,634 (-140) иргэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.