Хуурамч Covid-19 вакциныг хийж зарж байсан хэсэг бүлэг хүмүүсийг илэрүүлжээ.
Хятад улсад давсны уусмалаар хуурамч ковид19-ын вакциныг хийж зарж байсан хэсэг бүлэг хүмүүсийг илэрүүлжээ.
Зооринд хайрцагтай коронагийн вакцинууд болон хууль бусаар олсон бэлэн мөнгөнүүд харагдана.
Өнгөрсөн оны 9 сараас Бээжин, Жанссү, Сандун зэрэг газруудад хуурамч вакцины шалгалт хийсний дүнд хуурамч вакцинтай холбоо бүхий 80-аад хүмүүсийг баривчлан, хуурамч коронагийн вакцин 3000 ширхэгийг хураажээ.
Эд нар давстай усыг вакцины шилэнд хийж Хятадын "Синупам" коронагийн вакцин гэж зарж байгаад бүлгээрээ баригджээ. Энэ нь хятадад хуурамч вакцин зарж байгаад баригдсан анхны тохиолдол боллоо.
Синупам вакциныг Хятадаас гадна Арабын Эмират улс зэрэг 9-н улсад яаралтай хэрэглэх зөвшөөрлыг авч 2 улсад үйлдвэрлэн гаргаж буй аж.
Хятад улсад хуурамч вакцин зарж буй сэжигтэй тохиолдолыг мэдвэл зохих газарт болон 110 дугаарын утсанд мэдээллэхийг анхааруулж байна!
Хятад улсад ноднин жилийн хагасаас эхлэн өнгөрсөн сар хүртэл 24,000,000 удаа буюу 12,000,000 гаруй хүн хятадынхаа гаргасан Ковид19-ын вакцинаа тариулчихаад байна.
(Нэн ялангуяа Хятад улстай хил залгаа манай улс энэ тал дээр ёстой мэдээтэй болгоомжтой баймаар санагдлаа).
Мэдээллийг хүргэсэн Ж.Нармандах, 2021.02.03.
Эх сурвалж: KBS мэдээ, бээжингээс Жу Сон Вон сурвалжлагч.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.