Австрали улсад суугаа МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Австрали улсад суугаа МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Австрали Улсын Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр Австрали дахь коронавирусаар халдварласан хүний тоо 2020 оны хоёрдугаар сарын 27-ноос хойш эрс нэмэгдэж, гуравдугаар сарын 4-ний өдрийн байдлаар тус улсад уг вирусээр өвчилсөн 33 тохиолдол бүртгэгдсэн.

Бусад хэвлэлээр 40 хүрсэн мэдээ байна. Ялангуяа, Шинэ Өмнөд Уэльс мужид халдварын тархац нэмэгдэж, гадаад улсад зорчоогүй хүнд халдварласан тохиолдол гарчээ.

Иймд Австрали Улсад сурч, ажиллан амьдарч буй монгол иргэд COVID-19-ийн халдвараас сэргийлэх талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан дараах зөвлөмжид анхаарал хандуулж, дор дороо сэрэмжтэй байхыг хүсье. 
 

  1. Гараа тогтмол сайтар савандаж угаах, ариутгах;
  2. Амны хаалт зүүх;
  3. Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;
  4. Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;
  5. Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй байх зэрэг болно.


Мөн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас гаргаж буй сэрэмжлүүлэгт анхаарлаа хандуулж, дагаж мөрдөхийг зөвлөж байна.

Коронавируст халдвар (COVID-19)-ын нөхцөл байдлын мэдээ. 2020.03.04


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.