Коронавирусээр нас барсан хүний цогцост хийсэн задлан шинжилгээний хариу гарчээ

Коронавирусээр нас барсан хүний цогцост хийсэн задлан шинжилгээний хариу гарчээ

БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улс хороо өнөөдөр /2020.03.04/ шинэ төрлийн коронавирусний халдвараар нас барсан хүмүүсийн цогцост хийсэн задлан шинжилгээний хариуг нийтэлжээ. Синьхуа агентлагийн мэдээлснээр, эрдэмтэд халдварын эх үүсвэрийг тогтоосон байна.

Коронавирусээр үүсгэгдсэн өвчин уушгины эсийг өөрчилж, дэлүүний хэмжээг багасгаж, зүрхний булчингийн эсийг задралд оруулдаг байна. Түүнчлэн, эрдэмтэд коронавирусийн ул мөрийг хүний ялгаруулах эрхтэн тогтолцооны бүтээгдэхүүнд илрүүлжээ. Энэ нь агаар дуслын замаар халдварлах эх үүсвэр болсон байх магадлалтай хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл, коронавирус ярих, ханиах, найтаалгах үед халдварлах боломжтой аж. Үүний сацуу, өвчин үүсгэгч туссан тоосны ширхгүүд амьсгалын замын эрхтнээр дамжин орсон тохиолдолд эрүүл хүн халдвар авах боломжтой аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.