БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хороо бүгд хурлаа энэ сарын эхээр зохион байгуулна

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хороо бүгд хурлаа энэ сарын эхээр зохион байгуулна

БНАСАУ-ын эрх баригч Хөдөлмөрийн намын Төв хороо бүгд хурлаа энэ сарын эхээр зохион байгуулна гэж тус улсын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл өнөөдөр мэдээлжээ.

“Rodong Sinmun” сонины ням гаргийн дугаарт мэдээлснээр, улс төрийн товчооны байнгын хороо энэхүү шийдвэрийг гаргажээ. Бүгд хурлаар 2021 оны стратегийн төлөвлөгөөг эцэслэн шийдвэрлэнэ гэж уг мэдээнд тэмдэглэсэн байна.

БНСУ-ын “Yonhap” агентлагийн мэдээлснээр, хурлын хөтөлбөрт өнгөрсөн сард болсон намын их хурлын үеэр хэлэлцсэн батлан хамгаалах, эдийн засгийн асуудлуудыг эн тэргүүнд тавьж магадгүй байгаа ажээ.

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун намын их хурлын үеэр АНУ-ыг улс орныхоо гол дайсан хэмээн тодорхойлоод, Пёньян цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүдээ улам бэхжүүлэх болно гэж амлажээ.

БНАСАУ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааг чиглэсэн ямар нэгэн бодлого хэрэгжүүлэх эсэх нь олны анхаарлыг ихэд татаж байна гэж БНСУ-ын томоохон сонинууд мэдээлж байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын их хурал түүхэндээ анх удаа шүүгчийг ажлаас нь огцруулахаар боллоо.  2021-02-05

Эх орондоо нутаг буцах хүсэлт гаргасан иргэдийн тухай мэдээлэл 2021-02-05

Монгол Улс 2020 оны 09 сард “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдсэв. 2021-02-06

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 393-аар нэмэгдэж нийт 80524-д хүрэв. 2021-02-06

БНСУ-с нийт 4,932 иргэн эх орондоо буцахаар өргөдөл гаргасан 2021-02-07

БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хороо бүгд хурлаа энэ сарын эхээр зохион байгуулна 2021-02-07

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 289-өөр нэмэгдэж нийт 81,185-д хүрэв. 2021-02-08

БНАСАУ-д хоёр сул газар хөдлөлт болжээ 2021-02-08

Сөүлд гэрийн тэжээвэр амьтдад коронавирусний шинжилгээ хийнэ 2021-02-08

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 303-аар нэмэгдэж нийт 81,487-д хүрэв. 2021-02-09

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 444-өөр нэмэгдэж нийт 81,930-д хүрэв. 2021-02-10