БНСУ-ын улсын их хурал түүхэндээ анх удаа одоо ажиллаж байгаа шүүгчийг ажлаас нь огцруулахаар боллоо.
2 сарын 4-ны өдрийн УИХ-ын хуралдаанаар Пүсаны дээд шүүхийн Им Сон Гын ерөнхий шүүгчийг огцруулах асуудлыг авч хэлэлцсэн бөгөөд олонхын саналаар албан тушаалаас нь огцруулахаар шийдэгдлээ. Хуралдаанд оролцсон 288 гишүүнээс 179 нь огцруулахыг дэмжсэн, 102 нь эсэргүүцсэн, 3 нь саналаа буцаасан , 4-н хүчингүй санал тус тус гарчээ.
Им Сон Гын ерөнхий шүүгч нь сөүлийн төв шүүхэд хэрэг мөрдөх хэсгийн дарга шүүгч байх 2015 оны 12 сард тухайн үеийн ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй холбоо бүхий хэрэг болох "Сэ Вол Ху усан онгоцны ослын дараах 7 цаг" хэргийн шийдвэрийг мэдээл гэж хэрэг шүүх явцад дундаас нь оролцжээ.
Ямар нэг хэрэг шалгагдаж байхад тус хэргийг шүүж байгаа шүүгчийн ажилд ингэ тэг гэж дундаас нь оролцох нь ёсгүй ажээ. Шүүх бүрэлдэхүүн Им шүүгчийн үйлдэл хууль бус гэж мэдэгджээ.
Энэ удаагийн хэрэг нь шүүгч дарга нар нь буруу зүйл хийсэн ч дархан эрхээ эдлээд зүгээр өнгөрдөг зүй бус үзэгдлийг жаахан болов таслан зогсоох гэсэн тохиолдол боллоо.
Мэдээллийг орчуулсан Ж.Нармандах, 2021.02.05.
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.