Энэтхэгт коронавирусээр халдварлагсдын тоо 28-д хүрлээ

Энэтхэгт коронавирусээр халдварлагсдын тоо 28-д хүрлээ

Энэтхэгийн Эрүүл мэндийн яамнаас тус улсад коронавирусний халдвартай иргэдийн тоо 28-д хүрсэн тухай мэдээллээ.

Тус улсад аяллын шугамаар ирсэн Италийн харьяат 17 хүнээс  коронавирусний халдвар илэрчээ. Жуулчид хоёрдугаар сарын 21-ны өдөр Энэтхэгт ирж улмаар аяллын унаа хөлсөлсөн байна.

Италийн жуулчдад үйлчилсэн Энэтхэгийн харьяат 69 настай жолооч эр, жолоочийн эхнэрээс мөн адил коронавирусний халдвар илэрч Жайпур хотын нэгдсэн эмнэлэгт тусгаарлан эмчилж байгаа аж.

Дараагийн тохиолдол нь өнгөрсөн даваа гарагт коронавирусээр оношлогдсон иргэнтэй хамааралтай байгаа юм.

Тус иргэн нь Итали улсаас ирсэн аяллын өгүүлэмжтэй бөгөөд коронавирусний шинжилгээнд хамрагдахаас өмнө Агра хотод гэр бүлийнхэндээ очиж уулзсан байна.

Уттар Парадеш мужийн Агра хотод гэр бүлийнхэнд нь шинжилгээ авахад зургаан хүнээс коронавирусний халдвар илэрчээ. Вирус халдварласан дээрх долоон иргэнийг Шинэ Дели хотын Сафдаржун эмнэлэгт эмчийн хяналтад оруулж, тусгаарласан байна.

Мөн Телангана мужид Арабын нэгдсэн эмирт улсаас ирсэн аяллын өгүүлэмжтэй 24 настай иргэнээс коронавирусний халдвар илэрсэн юм. Эрүүл мэндийн яам тус иргэн Энэтхэгт ирэхдээ зорчсон газрыг тогтоосон бөгөөд халдвар авсан байх магадлалтай хүмүүсийг тогтоож байна.


Энэтхэгт коронавирусээр өвчлөгсөд:

-Италиас аяллын шугамаар ирсэн 16 жуулчин, жуулчдад үйлчилсэн Энэтхэгийн харьяат жолооч /нийт 17/

-Шинэ Дели хотод өнгөрсөн даваа гарагт коронавирусээр оношлогдсон иргэний гэр бүлийн зургаан гишүүн  /нийт долоо/

-Энэтхэгийн өмнөд хэсэгт орших Телангана мужид өнгөрсөн даваа гарагт коронавирусээр оношлогдсон Дубай хотоос ирсэн өгүүлэмжтэй энэтхэгийн харьяат нэг иргэн

-Керала мужид хоёрдугаар сарын эхээр коронавирусиний анхны тохиолдол бүртгэгдсэн. Коронавирусээр оношлогдосн гурван өвчтөн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан /нийт гурав/

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.