Хоногт хэдэн цаг унтвал зүрхний өвчний эрсдэлд өртөхгүй вэ?
АНУ-ын Шинэ Орлеаны Тулейны их сургулуийн эрдэмтэд шөнө бүр 7-8 цаг сайн унтаж амардаг хүмүүс зүрхний өвчлөлд өртөх эрсдэл харьцангуй бага болохыг олж тогтоожээ. Судалгааны явцдаа эрдэмтэд 37-73 насны 408 802 хүнийг ажигласан байна. Үүнээс 5221 нь зүрхний дутагдалтай хүмүүс гэнэ. Тэд нойрны асуудалтай бөгөөд зарим нь нойргүйдэлтэй, зарим нь шөнөдөө өөрийнхөө хурхирах дуугаар цочиж сэрдэг, гурав дахь нь хэтэрхий бага унтдаг хүмүүс ажээ. Ингээд нойрны эрүүл дэглэмтэй хүмүүс зүрхний өвчлөлд өртөх эрсдэл нь харьцангуй бага болохыг тогтоосон байна. Тэгэхээр урт насалж, эрүүл зүрхтэй байхад 7-8 цаг сайн унтаж амрах нь хангалттай гэж эрдэмтэд тодорхойлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.