Ээж охин хоёроос КОРОНАВИРУС илрээгүй
Өнөөдөр /2020.03.07/ Эрүүл мэндийн яамнаас шинэ Коронавирусний талаар өнөөдрийн нөхцөл байдлын талаар мэдээллийг хүргэсэн билээ. Энэ үеэр БНСУ болон Япон улсаас ирсэн зургаан иргэнийг тусгаарлаж, ажиглаж байгаа талаар мэдээлсэн юм. Түүнчлэн нисэх онгоцоор транзитаар ирсэн 31 иргэн, Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг иргэнийг мөн ажиглалтад шилжүүлсэн байна.
Өчигдөр буюу гуравдугаар сарын 6-ны өдөр Австрали улсад хуралд оролцоод ирсэн ээж, охин хоёроос коронавирус илэрсэн тухай хэвлэлд мэдээлсэн бөгөөд дээрх мэдээллийг албаныхан үгүйсгэлээ. Тодруулбал, ээжид нь халуурах эмнэл зүйн шинж тэмдэг илэрч, хоолой нь өвдсөн зовиуртай байсан учраас хүүхэдтэй нь хамт ХӨСҮТ-д тусгаарлаад байгаа ба шинэ төрлийн коронавирусын халдвар аваагүй хэмээн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.