ДЭМБ: Зун гэхэд коронавирус алга болчихно гэж найдаж болохгүй

ДЭМБ: Зун гэхэд коронавирус алга болчихно гэж найдаж болохгүй

МОСКВА. /РИА Новости/. Зун гэхэд коронавирусний тархалт зогсох магадлал бага гэж үзэж байгаагаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрүүл мэндийн салбарт онцгой байдлын асуудал хариуцсан хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Майкл Райан мэдэгджээ.


"Бид “COVID-19” зун гэхэд ханиад томуу шиг алга болно гэж найдаж болохгүй. Ийм зүйл үнэхээр тохиовол хувь заяаны бэлэг л гэсэн үг. Гэсэн хэдий ч одоогоор бидэнд ийм зүйл болно гэж үзэх үндэслэл алга. Тийм учраас вирус өөрөө алга болно гэж найдахгүйгээр тэмцэх хэрэгтэй байна” хэмээн тэрбээр мэдэгджээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.