Кёнги муж дахь гадаадын иргэдээс “ковид19” батлагдсан тохиолдлын тоо өнгөрсөн жилийнхээс илүү хурдацтай нэмэгдэж байна.

Кёнги муж дахь гадаадын иргэдээс “ковид19” батлагдсан тохиолдлын тоо өнгөрсөн жилийнхээс илүү хурдацтай нэмэгдэж байна.

Гадаадын иргэд “Ковид 19” шинжилгээ өгөхийн төлөө уртаар цувж зогссон байна.

Энэ жил “ ковид19 “-ийн халдвар авсан гадаадын иргэдийн тоо хурдацтай нэмэгдэж байна.

Кёнги мужийн хувьд жижиг, дунд бизнес эрхлэгчдийн тэргүүлсэн батлагдсан тохиолдол нь аль хэдийн өнгөрсөн жилийнхээс хоёр дахин давсан байна.  Энэ жил Кёнги муж дахь короноор батлагдсан нийт тохиолдлын 14% нь гадаадын иргэд байгаа нь өнгөрсөн онд халдвар авсан хүмүүсийн тооноос илүү бөгөөд халдварын хэмжээ хоёр дахин өндөр байна.

Намянжу дахь хуванцрын үйлдвэрт ажилладаг гадаадын ажилчдын дунд коронавирус илэрч шинжилгээ авч байна.  Энэ үйлдвэрийн 177 ажилтнаас 134 хүнд “ковид19” батлагдсан тохиолдол илэрч үүний 10 нь Солонгос, 124 нь гадаадын иргэн байна.

Дундучён дахь гадаадын иргэдэд шинжилгээ хийхэд 220 тохиолдол батлагджээ.  Ансон дахь мал аж ахуй боловсруулах үйлдвэрт 20 орчим гадаадын иргэн халдвар илэрчээ.

Ялангуяа батлагдсан өвчтөнүүдийн дунд гадаадын иргэдийн эзлэх хувь сар бүр эрс нэмэгдэж байгаа бөгөөд үүнийг дотуур байр , нийтийн амьдрал гэх мэт зүйлээс  шалтгаалж байна гэж үзжээ.

Кёнги мужийн  гадаад ажилчид, бизнес эрхлэгчдийг “ковид19” шинжилгээнд хамруулах захиргааны тушаал гаргажээ.

Бүх ажлын байран дахь ажил олгогчдоос гадаад ажилчдыг “ковид19 “ шинжилгээнд хамруулах арга хэмжээ авахыг хүсэж байна. “Ковид19” шинжилгээнд  хууль бусаар оршин сууж байгаа бүх гадаад ажилчдыг хамарна.

Кёнги мужийн засаг захиргааны тушаалыг зөрчсөн тохиолдолд  торгуул ноогдуулах хорио цээрийн зардлыг нөхөн төлүүлэх нэхэмжлэхээр төлөвлөж байна.

 

Эх сурвалж : https://www.yna.co.kr/view/MYH20210311007900038?section=video/society

Орчуулан эмхтгэсэн :Н.Халиун

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Samsung” шинэ гар утаснуудаа ирэх долоо хоногт танилцуулна... 2021-03-10

Төвдийн аллагын 62 жилийг тохиолдуулсан тайван жагсаал боллоо. 2021-03-10

БНСУ-д вакцины эхний тунг хийлгэсэн зургаан хүнээс халдвар илэрчээ. 2021-03-10

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 465 хүн илэрчээ... 2021-03-11

65-аас дээш насныханд “AstraZeneca” вакцин хийлгэх талаар Вакцинжуулалтын хорооны эцсийн шийдвэр гаргажээ. 2021-03-11

Кёнги муж дахь гадаадын иргэдээс “ковид19” батлагдсан тохиолдлын тоо өнгөрсөн жилийнхээс илүү хурдацтай нэмэгдэж байна. 2021-03-11

Согтуу гудамжинд зодолдож байсан таван монгол хүнийг цагдаагийнхан баривчилжээ. 2021-03-11

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 488 хүн илэрчээ... 2021-03-12

Нью-Йоркийн хөрөнгийн зах зээл дээр “Coupan” гарч иржээ. Санал болгож буй үнээс 40.7% -иар өндөр буюу 10 их наяд воноор үнэлэгджээ. 2021-03-12

БНСУ-д зай барих журмыг дахин хоёр долоо хоногоор сунгахаар боллоо. 2021-03-12

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 490 хүн илэрчээ... 2021-03-13