Вакцины сөрөг урвал 674-ээр нэмэгдэж нийт 8322 тохиолдол боллоо.

Вакцины сөрөг урвал 674-ээр нэмэгдэж  нийт 8322 тохиолдол боллоо.

Дотоодод  коронавирусийн  (Ковид 19) вакцинжуулалтын хариу арга хэмжээ авах багийн 3-р сарын 13-ны өглөө  мэдээлснээр вакцин хийлгэсний дараа сөрөг урвал 674 тохиолдол бүртгэгдсэн байна. Нэмж үхсэн хүн байхгүй байна.  Өнөөдрийг хүртэл бүртгэгдсэн нас баралтын тоо  15 байна.

Ихэвчлэн хөнгөн шинж тэмдгүүд ... хүнд хэлбэрийн харшлын 12 , булчин шөрмөс татах 2 тохиолдол зэрэг нэмэгдсэн.

Хүнд хэлбэрийн харшлын урвал болох анафилаксийн сэжигтэй тохиолдлын тоо 12-оор нэмэгдэж үүнээс 11 тохиолдол нь AstraZeneca вакцинтай, 1 тохиолдол Pfizer вакцинтай холбоотой байна. Булчингийн таталтын  хүнд бүхий сэжигтэй тохиолдол хоёр нэмэгдэжээ. Үлдсэн 660 тохиолдол толгой өвдөх, халуурах, дотор муухайрах, булчин өвдөх зэрэг харьцангуй хөнгөн шинж тэмдэгтэй гэж мэдээлсэн.

Үхсэн хүмүүсийг вакцинжуулалтаас болсон үгүйг  шалтгааныг хараахан  тогтоогоогүй байна. Өмнө нь 3.7-ны өдөр "Вакцинжуулалтын хохирлыг шалгах бүлэг" -ийн уулзалтыг хянан үзсэний үр дүнд сурталчилгааны баг өмнө нь мэдээлэлсэн 8 үхлийн хэргийн талаар "Вакцин хийлгэсний дараах сөрөг урвал ба үхлийн хоорондох шалтгааныг танихад хэцүү байсан гэж урьдчилсан байдлаар дүгнэсэн.

Өнгөрсөн сарын 26-нд вакцинжуулалт эхэлснээс хойш Солонгост сөрөг хариу урвалын сэжигтэй тоо нийт 8322 тохиолдол болж.  Өглөөний байдлаар 787,302 вакцинжуулалтаас 1.05% -ийг эзэлж байна.

Вакцины  сөрөг урвалыг  авч үзэхэд AstraZeneca вакцинтай холбоотой 8225 тохиолдол бүртгэгдэж 98.8% -ийг эзэлж байна. Pfizer вакцинтай холбоотой 97 тохиолдол бүртгэгдэж  1.2%-ийг эзэлж байна. Учир нь Pfizer вакцин хийлгэсэн 25,359хүн , AstraZeneca вакцин хийлгэсэн  558,299 хүн вакцинжуулалт хамрагдсанаас ийнхүү ялгаа гарсан байна.

Вакцинжуулалттай харьцуулахад сөрөг урвалын хувь нь AstraZeneca вакцины 1.47%, Pfizer вакцины 0.38% байв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Согтуу гудамжинд зодолдож байсан таван монгол хүнийг цагдаагийнхан баривчилжээ. 2021-03-11

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 488 хүн илэрчээ... 2021-03-12

Нью-Йоркийн хөрөнгийн зах зээл дээр “Coupan” гарч иржээ. Санал болгож буй үнээс 40.7% -иар өндөр буюу 10 их наяд воноор үнэлэгджээ. 2021-03-12

БНСУ-д зай барих журмыг дахин хоёр долоо хоногоор сунгахаар боллоо. 2021-03-12

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 490 хүн илэрчээ... 2021-03-13

Вакцины сөрөг урвал 674-ээр нэмэгдэж нийт 8322 тохиолдол боллоо. 2021-03-13

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 382 хүн илэрчээ... 2021-03-15

БНАСАУ АНУ-д "хариу өгөхгүй" байна. 2021-03-15

БНСУ-д "ковид19" өвчнөөс болж 20 орчим настай иргэн нас барсан 2 дахь тохиолдол бүртгэгдлээ. 2021-03-15

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 382-оор нэмэгдэж нийт 96,017-д хүрэв. 2021-03-15

БНСУ-д 75-аас дээш насны ахмад настанд “Pfizer”, 65-74 насны ахмад настанд“Астра Zeneca “ вакциныг тарина. 2021-03-15