Нүүрний будгийг савандаж арилгах буруу

Нүүрний будгийг савандаж арилгах буруу

Сормуус бол нүд хамгаалагч мөн. Хүний дээд зовхины сормуус 2, 3, 4 эгнэн ургадаг учраас урт, өтгөн байдаг. Доод зовхины сормуус дан буюу давхар эгнээ ургадаг учраас богино, тачир байдаг.

Сормуус нь байнга, тэгэхдээ нэгэн зэрэг бус мэдэгдэмгүй унаж, ургаж байх жамтай. Сормуус 6-7 сард л солигдоно. Урт өтгөн хар сормуус нь нүдэнд өнгө оруулж, царай аятайхан болгоно. Зовхины зарим өвчин, мэдрэлийн өвчнөөр сормуус ургалт алдагдах нь бий. Тийм үед сормуус шингэрдэг байна. Эсвэл бүр унадаг ажээ.

Сормуусаа ургуулъя гэвэл зохих тосоор урьдаар тослоод, зовхиныхоо ирмэгт хөнгөн иллэг хийнэ. Загасны тос, тосон тулуга, бүйлсийн тос нь сормуусыг ургуулдаг. Сормуусны үзүүр нэлээд нарийн цайвар байдаг. Будчихвал зовхио дэвсгэрлээд улам урт, тод харагдана.

СОРМУУСЫГ ХЭРХЭН ЗӨВ БУДАХ ВЭ

Сормуусны будгийг үс, нүд, царайны өнгөтэй тохируулаарай. Цайвар үстэй хүнд хар хүрэн, бор өнгийн будаг тохирно.

Эхлээд доод сормуусыг, дараагаар дээд сормуусыг сайтар буддаг. Хатаагаад дараа нь 2-3 удаа сэргээдэг.

Нүдээ будахдаа контур тавибал шингэн сормуус өтгөрч харагдах нь бий.

Сормуус хоорондоо наалдвал цэвэр сойз, самны үзүүрээр самнаж наалдааг гаргаж болно.

Дээд сормуусаа будаж байхдаа доод талынхыг эвгүй болгодог учраас нимгэн цаас хавчуулаад будвал зүгээр. 

СОРМУУСЫГ ХЭРХЭН АРЧЛАХ ЁСТОЙ ВЭ

Орой унтахаасаа өмнө багахан наранцэцэгийн тосонд 1-2 дуслыг А витаминтай хольж сормуусандаа түрхэнэ. Ингэхдээ дээш нь үзүүр хүртэл зөөлөн сойзоор самнаж иллэг хийх хэрэгтэй. Ингэвэл сормуус тань унаж, хугарахгүй сайхан ургадаг.

Нүүрний будгийг савандаж арилгах нь хамгийн буруу. Энэ нь сормуусыг хугарч унахад хүргэдэг. Хэрвээ будаг тань нүдэнд гаж нөлөө үзүүлбэл эдгэртэл нь хэрэглэж болохгүй. Бас будгаа солих хэрэгтэй. Будгийг зориулалтын арилгагч шингэн /лосьон/ буюу сүүн шингэнээр арилгана. Туслах багаж болох үзүүрт нь хөвөн ороосон зориулалтын савхыг сүүн шингэн буюу лосьонд дүрж яг будсан шигээ эргүүлэх хөдөлгөөнөөр арилгана. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.