Сөүл хотын захиргаанаас 4-р сараас 500 тэрбум воныг гамшгийн эсрэг дэмжлэгт үзүүлэхээр болж байна.

Сөүл хотын захиргаанаас 4-р сараас 500 тэрбум воныг гамшгийн эсрэг дэмжлэгт үзүүлэхээр болж байна.

Сөүл хотын захиргаанаас 25 орон нутагтай хамтран 500 тэрбум воныг гамшгийн эсрэг дэмжлэгт цуглуулжээ. Үүнийг  Жижиг бизнес эрхлэгчид болон нийгмийн эмзэг бүлгүүдэд ,нийгмийн зай барих нөлөөлөлд өртсөн бизнес эрхлэгчдэд  ирэх сарын эхнээс дэс дараатайгаар дэмжлэг олгож эхлүүлэх болно.

Сөүл хотын захиргаа болон орон нутгийн засгийн газраас олгохоор төлөвлөж буй гамшгийн эсрэг 4 дэх удаагийн дэмжлэг  болон  4-р сарын 7-ны нөхөн сонгуультай ямар ч холбоогүй гэжээ.

Сөүл хотын дарга Со Жон Хюп, хотын даргын зөвлөлийн дарга И Дун Жин нар өнөөдөр өглөө Сөүл хотын захиргааны байранд мэдээлэл хийлээ. “Ковид 19”өвчнөөс болж урт хугацаанд хамгийн их хохирол амссан жижиг бизнес, эмзэг бүлгийнхэн, өртсөн салбаруудад зориулсан хямралыг даван туулахад чиглэсэн "500 тэрбум воны  дэмжлэг үзүүлэхээр болсон гэж хэлжээ.

Сөүл хотын захиргаа болон орон нутгийн сангаас 1989 тэрбум воныг бүрдүүлжээ. Засгийн газраас гамшгийн эсрэг 4 дэх удаагийн дэмжлэгээс гадна  хориглосон, хязгаарлагдсан бизнес эрхлэгчдэд 275,000 аж ахуйн нэгжид 600,000 - 1,5 сая воны дэмжлэгийг Сөүлийн эдийн засгийн дэмжих сангаас олгоно.

Ялангуяа гамшгийн эсрэг 4 дэх удаагийн дэмжлэг авч чадахгүй  байгаа жижиг бизнес эрхлэгчид хүртэл 500,000 воны дэмжлэг олгохоор болсон.

Амьжиргааны үндсэн тэтгэмж авагчид, хоёрдугаар зэрэглэлийн болон хууль ёсны өрх толгойлсон, бага орлоготой гэх мэт  459,000 гаруй хүнд 100,000 воныг  "амьжаргааг дэмжих сан" дээр нэмэлтээр олгохоор болсон.

“Ковид 19” өвчний улмаас ажилгүй байгаа 171,000 ажилгүй залууст нэг хүнд 500,000 вон олгохоор төлөвлөж байна. 19-34 насны залуу насанд хүрэгчдэд чиглэнэ.

Засгийн газрын гамшгын эсрэг 4 дэх удаагийн дэмжлэгээс хасагдсан нисэх онгоцны буудлын автобус, аж ахуйн нэгжийн такси тээврийн ажилчид гэх мэт тосгоны 30000 иргэдэд  нэг хүнд 500,000 воны дэмжлэг үзүүлэх

Соёл, урлагийн салбарын  гэрээт болон цагийн 10,000 ажилчдад нэг хүнд нэг сая вон олгох

Аялал жуулчлалын холбоотой  5000 жижиг бизнес эрхлэгчид засгийн газраас гамшгын эсрэг 4 дэх удаагийн дэмжлэгээс гадна нэмж 2 сая вон олгох.

Түүнчлэн удаан хугацаагаар хаалттай байгаа 5081 өдөр өнжүүлэх төв, яаралтай тусламжийн улмаас үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлсэн орон нутгийн 429 хүүхдийн төвд нэг компанид 1 сая вон олгоно. Ахмад настны 1036 асрамжийн газарт 500,000-1 сая вон олгохоор төлөвлөж байна.

Сөүл хотын захиргаа 300 тэрбум, орон нутгийн захиргаануудаас 200 тэрбум ийг бүрдүүлж энэхүү буцалтгүй тусламжийн үр шимийг 700,000 орчим иргэн, 335,000 орчим аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэхээр байна.

Сөүл хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгч ” Со Жон Хюп “ Сөүл хот ба 25 орон нутаг хамтран нэг сэтгэлээр  хамтдаа Эдийн засгийн амьжиргааг дэмжих зорилгоор хямралыг даван туулахын тулд дэмжлэгийг жигд үзүүлж хаварыг хамтдаа давцгаая гэж хэлжээ.

Сөүл хотын Захирагчийн зөвлөлийн дарга И Дон Жин энэ дэмжлэг нь  өнгөрсөн сарын 25-нд гаргасан энэхүү дэмжлэгийн төлөвлөгөөг сурталчилсан болохыг танилцуулж, " Бүгдээрээ хямралыг аюулгүй даван туулахын тулд харилцан бие биетэйгээ нэгдэж хамтын ажиллагаанд гараа сунгана гэдэгт найдаж байна гэж хэлжээ.

 

Эх сурвалж : https://news.naver.com/main/read.nhn?mode=LSD&mid=shm&sid1=102&oid=586&aid=0000022292

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНХАУ болон БНАСАУ-ын худалдааны эргэлт огцом буурчээ 2021-03-20

Kимчи нь коронавирусний халдвар хүндрэх эрсдэлийг буруулдаг 2021-03-21

БНАСАУ-ын дипломатчид Малайзын Элчин сайдын яамыг орхин явжээ 2021-03-21

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 415 хүн илэрчээ... 2021-03-22

Гадаад ажилчдаас PCR шинжилгээ авах тухай Сөүлийн захиргааны шийдвэр шүүмжлэлд өртжээ 2021-03-22

Сөүл хотын захиргаанаас 4-р сараас 500 тэрбум воныг гамшгийн эсрэг дэмжлэгт үзүүлэхээр болж байна. 2021-03-22

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 346-аар нэмэгдэж нийт 99,421-д хүрэв. 2021-03-23

БНСУ-н Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнөөдөр AstraZeneca коронавирусний вакцин хийлгэлээ. 2021-03-23

БНАСАУ-ын иргэнийг АНУ-ын талд анх удаа шилжүүлэн өгчээ 2021-03-23

У СэХун Сөүлийн иргэдэд толгойгоо бөхийлгөн талархал илэрхийллээ. 2021-03-23

БНСУ-д “ковид19” дотоодоос 411  хүн хилийн чанадаас 17 хүн шинээр илэрчээ.  2021-03-24