БНАСАУ-ын дипломатчид Малайзын Элчин сайдын яамыг орхин явжээ

БНАСАУ-ын дипломатчид Малайзын Элчин сайдын яамыг орхин явжээ

БНАСАУ-ын дипломатчид Малайз дахь Элчин сайдын яамны байраа орхин явсан талаар Малайзын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

Пёньян иргэнийг нь АНУ-д шилжүүлэн өгсөнтэй холбогдуулан Малайзтай дипломат харилцаагаа тасалж буйгаа саяхан мэдэгдсэн юм.

Малайзын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, БНАСАУ-ын дипломатчид, төлөөлөгчид, тэдний гэр бүлийнхэн зэрэг 33 хүнийг тээвэрлэсэн автобус Куала-Лумпур хот дахь БНАСАУ-ын Элчин сайдын яамнаас орон нутгийн цагаар өглөөний 11 цагийн үед нисэх буудлыг зорьжээ.

Мөн бямба гарагт яамны байран дээр мандаж байсан БНАСАУ-ын далбааг шөнийн цагаар буюу автобус өглөөний 9 цагт ирэхээс өмнө буулгасан байжээ. БНАСАУ-ын Элчин сайд Ким Ю Сун яамны байрыг орхин явахынхаа өмнө иргэнийг нь АНУ-д өнгөрсөн долоо хоногт шилжүүлэн өгсөн явдлыг шүүмжилсэн мэдэгдэл хийсэн байна.

Малайз мөнгө угаасан хэрэгт буруутгагдаж байсан БНАСАУ-ын иргэнийг АНУ-ын талд шилжүүлэн өгөх шийдвэр гаргасны дараа Пёньян Малайзтай дипломат харилцаагаа тасалж буйгаа баасан гарагт мэдэгдсэн юм.

Хожим нь Малайзын Засгийн газар БНАСАУ-ын шийдвэрийг шүүмжлээд, Куала-Лумпур дахь БНАСАУ-ын Элчин сайдын яаман дахь бүх дипломат ажилтанд 48 цагийн дотор Малайзыг орхин явахыг үүрэг болгожээ. Мөн Пёньян дахь Элчин сайд яамаа хаана гэдгээ мэдэгдсэн байна.

БНАСАУ, Малайз 1973 онд дипломат харилцаа тогтоосноосоо хойш нягт харилцаагаа хадгалсаар ирсэн боловч БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны эцэг нэгт ах Ким Жөн Нам 2017 онд Куала-Лумпурын нисэх буудалд хордсоны улмаас нас барж, уг хэрэгт Пёньяныг буруутгаснаас хойш хоёр талын харилцаа хурцаджээ.

Уг хэргийн дараа хоёр орон харилцан бие биеийн Элчин сайд нарыг улс орноосоо албадан гаргаж, Пёньян дахь Малайзын Элчин сайдын яамны үйл ажиллагаа зогсож байв. Харин 2019 онд БНАСАУ-ын хоёрдугаар өндөр албан тушаалтан Чо Рён Хэ Малайзын Ерөнхий сайд Махатхир Мохамедтэй уулзаж, харилцаагаа хэвийн болгох арга замуудын талаар хэлэлцсэн боловч шинэ коронавирусний халдвар тархсанаар энэ чиглэлд дорвитой ахиц дэвшил гараагүй байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хүмүүсийн тал хувь нь "сөрөг хүчний намыг сөүл хотын захирагчийн нөхөн сонгуульд ялах ёстой гэжээ. 2021-03-20

“LH “Солонгосын газар, орон сууцны корпораци өнөө үед хамгийн том асуудал болж байна. 2021-03-20

Нэр дэвшигч Ан Чол Сү нь Нэр дэвшигч “Ким Жун Ин, У Сэхун нарын эв нэгдлийн саналыг хүлээн авахаар болсон. 2021-03-20

БНХАУ болон БНАСАУ-ын худалдааны эргэлт огцом буурчээ 2021-03-20

Kимчи нь коронавирусний халдвар хүндрэх эрсдэлийг буруулдаг 2021-03-21

БНАСАУ-ын дипломатчид Малайзын Элчин сайдын яамыг орхин явжээ 2021-03-21

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 415 хүн илэрчээ... 2021-03-22

Гадаад ажилчдаас PCR шинжилгээ авах тухай Сөүлийн захиргааны шийдвэр шүүмжлэлд өртжээ 2021-03-22

Сөүл хотын захиргаанаас 4-р сараас 500 тэрбум воныг гамшгийн эсрэг дэмжлэгт үзүүлэхээр болж байна. 2021-03-22

БНСУ-д коронавирусаар халдварласан тохиолдол 346-аар нэмэгдэж нийт 99,421-д хүрэв. 2021-03-23

БНСУ-н Ерөнхийлөгч Мүн Жэ Ин өнөөдөр AstraZeneca коронавирусний вакцин хийлгэлээ. 2021-03-23