БНСУ-ын Засгийн газар 4 дэх удаагийн гамшгийн эсрэг буцалтгүй тусламжаа иргэддээ өгч эхэллээ.
Цар тахлын нийгэмд зай барих хорио цээрийн дэглэмээс болж борлуулалт буурсан 3.85 сая жижиг бизнес эрхлэгчдэд чиглэсэн болно. Энэхүү буцалтгүй тусламжанд мессеж ирэвэл хамрагдах боломжтой бол мессеж ирэхгүй бол хамрагдах боломжгүй юм байнаа.
6.7 их наяд воны хэмжээтэй гамшгаас хамгаалах сангийн 4 дэх удаагын өргөдөлийг 29-31-ний өдрийн үдээс өмнө гамшгаас хамгаалах санд хүсэлтээ гаргасан бол 14:00 цагаас эхлээд дээд тал нь 5 сая вон дансаар нь шижлүүлж өгч байна. Хэрэв гамшгаас хамгаалах санд 18:00 цагаас хойш шөнийн 12 цаг хүртэл хүсэлтээ гаргасан бол, маргааш үүрийн 00:30 цагаас гамшгийн эсрэг буцалтгүй дэмжлэгийг дансаар нь шилжүүлэхийн байнаа. /ямар ч найраа, арын хаалга, хаялга байхгүй/.
6 долоо хоногоос дээш хугацаанд үйл ажиллагааг нь зогсоосон бол 5 сая вонъ/13 сая төгрөг/, 4 долоо хоног бол 4 сая вонъ/10.4 сая төгрөг/ олгох бөгөөд үүнд фитнесс клуб, караоке, сургалтын төвүүд хамрагдана.
PC тоглоомын газар, ресторан зэрэг газруудын орлого нь өмнөх жилээсээ багассан бол 3 сая вонъ/7.8 сая төгрөг/-ы буцалтгүй тусламж олгож байна.
Мөн бичил бизнес эрхлэгчдэд 20 сая вонъ хүртэлх хөнгөлттэй зээл олгож байгаа гэнэ.
Эх сурвалж : https://n.news.naver.com/article/014/0004609440
Орчуулан эмхтгэсэн : Сүх-Очир
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.