Умард Солонгост нөхцөл байдал хүндэрсэн тул гадаадын дипломатчид, олон улсын байгууллагын ажилтнууд дүрвэж эхэлжээ.

Умард Солонгост нөхцөл байдал хүндэрсэн тул гадаадын дипломатчид, олон улсын байгууллагын ажилтнууд дүрвэж эхэлжээ.

Умард Солонгосын нийслэл Пёньян дахь ОХУ-ын элчин сайдын яамны ажилтнууд тус улсад хүнсний бараа, эм тарианы ноцтой хомсдол үүсч, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн тул гадаадын дипломат байгууллагын ажилтнууд дүрвэх арга хамтдаа хайж эхэлсэн талаар мэдээлжээ.

Пёньян дахь ОХУ-ын элчин сайдын яам нь тус улс дахь хамгийн том бүрэлдэхүүнтэй гадаадын дипломат байгууллагуудын нэгэнд тооцогддог.

Умард Солонгосын нийслэлд гадаад орнуудын элчин сайдын яамд, олон улсын байгууллагын нийт 290 ажилтан байгаа гэнэ. Өнгөрсөн оны сүүлээр тусламжийн байгууллагын ажилтнууд Умард Солонгосоос бөөндөө явж, ердөө гуравхан хүн үлдээд байжээ. Харин өнгөрсөн долоо хоногт эдгээр хүмүүс бүгд явснаар тус улсад ганц ч ажилтан нь үлдээгүйг НҮБ мэдээлсэн байна.

Хоёрдугаар сард ОХУ-ын элчин сайдын яамны хэсэг ажилтнууд гэр бүлийн хамт төмөр зам дээр тавьсан түрдэг тэргээр хил давж, эх орондоо ирсэн тухай хэвлэлүүд мэдээлж байсан билээ.

Цар тахлын улмаас Умард Солонгосын дэглэм өнгөрсөн оны нэгдүгээр сараас эхлэн хилээ хаагаад байгаа. Өнгөрсөн долоо хоногт Умард Солонгосын хилийн харуулын зургаан цэрэг өлсгөлөнгийн улмаас Хятадын талд дүрвэж ирсэн байна.

Хилээ хааснаас хойш Умард Солонгосын Хятадтай хийдэг худалдааны хэмжээ 80 хувиар буурсан нь өргөн хэрэглээний бараа, хүнсний хомсдолд орох нөхцөл болсон гэж судлаачид үзэж байгаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Солонгос дахь гадаад иргэдийн анхааралд 2021-04-02

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 543 хүн илэрчээ... 2021-04-03

Солонгос, АНУ, Японы гурван улсын аюулгүй байдлын дарга нар нэгдэж Хойд Солонгосын цөмийн зэвсгээс ангижрах хамтын ажиллагааг дахин баталгаажуулах уулзалт хийжээ. 2021-04-03

Нөхөн сонгуулийн санал хураалтын хоёр дах өдрийн өглөөний 7 цагийн байдлаар нийт санал хураалтын хувь нь 9.47% буюу орон нутгийн сонгуулийн байдал давуу байна. 2021-04-03

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 473 хүн илэрчээ... 2021-04-05

Умард Солонгост нөхцөл байдал хүндэрсэн тул гадаадын дипломатчид, олон улсын байгууллагын ажилтнууд дүрвэж эхэлжээ. 2021-04-05

БНСУ-ын “LG Electronics” корпорац дахин гар утас үйлдвэрлэхгүй 2021-04-05

БНСУ-д өнөөдрөөс хоолны газар, ресторан, кафегаас бусад байгууллагад ундаа, хоол хүнс идэхийг хориглосон байна. 2021-04-05

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 478 хүн илэрчээ... 2021-04-06

Хойд Солонгос Токиогийн олимпод оролцохгүй байхаар ШИЙДЛЭЭ, 2021-04-06

НҮБ-ын илтгэлд дурдсаныг Умард Солонгосын эрх баригчид эрс шүүмжилжээ. 2021-04-06