КОВИД-19 | "Korean Air"-н үйлчлэгч 800 гаруй хүнд халдвар тараасан байж болзошгүй

КОВИД-19 | "Korean Air"-н үйлчлэгч 800 гаруй хүнд халдвар тараасан байж болзошгүй

Өмнөд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр Korean Air компанийн халдвар авсан үйлчлэгч нийт 600 зорчигчид халдвар тараасан байх эрсдэлтэй гэж мэдээлж байна.

Өмнөд Солонгосын агаарын тээврийн Korean Air компани энэ сарын 15-ны өдөр Сөүл-Тель Авив чиглэлд Korean Air компанийн үйлдсэн нислэгээс коронавирусийн хэд, хэдэн тохиолдол илэрсэн юм.

Тодруулбал хөлгийн багийн гишүүн, үйлчлэгч, зорчигч нийлсэн 31 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн билээ.

Вирусийн шинж тэмдэг илэрсэн “Korean Air” компанийн үйлчлэгчийг 25-ны өдөр Сөүлд газардахад нь бүрэн тусгаарласан ч энэ сарын 19-20-ны хооронд үйлдсэн нислэгт үйлчилсэн байх магадлалтай гэж Өмнөд Солонгосын мэдээллийн хэрэгслүүд онцолж байна.

Гэвч “Korean Air” болон албаны бусад хүмүүс энэ мэдээлэлд албан ёсны тайлбар хийгээгүй байгаа юм.


Вирус илэрсэн нислэгээс хойш Korean Air компанийн үйлдсэн нислэгийн хуваарийг та бүхэнд хүргэе.

Сөүл-Тель Авив-Сөүл

Korean Air компанийн KE957 дугаар нислэг Сөүл-Тель Авив-Сөүл чиглэлээр энэ сарын 15-ны өдөр нислэг үйлджээ. FlightAware цахим хуудаст ирсэн дата мэдээллийг харвал уг нислэгийг Боинг 777-200 онгоцоор 200 орчим иргэн зорчиж байсан аж.

Израйлын Бен Гурион олон улсын нисэх буудал нь тус улсын хойд хэсгийн ихэнх хотуудаас гадна Тель Авив, Йерусалем хотуудад нислэг үйлддэг, Израйльд ирсэн жуулчдын ихэнх нь энэ буудлаар дамждаг юм.

Өмнөд Солонгосын Өвчний хяналт, шалгалтын төв энэ нислэгийн 31 хүнээс вирусийн халдвар илэрснийг баталсан.

Сөүл-Лос Анжелес-Сөүл

АНУ-ын “Лос Анжелес Таймс” сонины мэдээлснээс харвал Korean Air компани Лос Анжелесийн чиглэлд энэ сарын 19 болон 20-нд хоёр ч удаа нислэг үйлдсэн байна. Тус  компанийн нислэгийн бүртгэлд KE17, KE12 гэж бүртгэжээ.

Нислэгийн бусад баримтаас харвал KE17 нислэгийг Airbus A380 онгоцоор, KE12 нислэгийг Боинг 747-8i онгоцоор тус, тус үйлдсэн байна. Нэг нислэг нь ойролцоогоор 400 суудалтай. 

Нислэгийн чиглэл болон үйлчилгээний ажилтнуудын ажлын ачаалал зэргийг харгалзан үйлчлэгчдийг нэг нислэгээс нөгөө нислэгт сэлгэдэг туршлага байдаг тул коронавирусийн халдвар тээсэн үйлчлэгч нийт 800 зорчигчид халдвар тараасан байх үндэслэлтэй байна.

Эх сурвалж: Business Insider

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.