“Alibaba” компанийг 2.8 тэрбум орчим ам.долларын торгууль ногдуулжээ.
БНХАУ-ын Зах зээлийн хяналт, зохицуулалтын ерөнхий газар цахим худалдааны салбарт тэргүүлэгч “Alibaba” компанийг монополийн эсрэг хуулийг зөрчсөн хэмээн үзэж, 18.2 тэрбум юань буюу 2.8 тэрбум орчим ам.долларын торгууль ногдуулжээ.
Тус байгууллага монополийн эсрэг хуулийг зөрчсөн хэрэгт холбогдуулан хамгийн өндөр хэмжээний торгууль ногдуулж буй нь энэ бөгөөд торгуулийн хэмжээ нь “Alibaba” компанийн 2019 оны борлуулалтын дөрвөн хувьтай тэнцэж байгаа юм.
Зах зээлийн хяналт, зохицуулалтын ерөнхий газрын мэдээлснээр, өнгөрсөн 12 дугаар сард эхлүүлсэн мөрдөн шалгах ажиллагаагаар “Alibaba” зах зээлд давамгайлсан байр сууриа ашиглан жижиглэн худалдаачдыг бараа бүтээгдэхүүнээ бусад цахим хуудсаар худалдаалахад саад учруулж буйг тогтоожээ.
Мөн “Alibaba” торгууль төлөхийн сацуу ирэх гурван жилд одоо үүсээд буй нөхцөл байдлыг зохицуулах чиглэлд явуулж буй ажлынхаа явцын талаар тайлагнах үүрэг хүлээсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.