Мьянмарын цэргийн шүүх зэвсэгт 19 энгийн иргэнд цаазаар авах ял оноосон

Мьянмарын цэргийн шүүх зэвсэгт 19 энгийн иргэнд цаазаар авах ял оноосон

Мьянмарын цэргийн шүүх зэвсэгт хүчний албан хаагчийн амь насыг хохироосон үндэслэлээр 19 энгийн иргэнд цаазаар авах ял оноосон байна. Тус улсын төрийн телевиз онцгой байдлын хуулийн хүрээнд байгуулагдсан цэргийн шүүх жагсаалын үеэр баривчлагдсан 19 хүнд цаазын ял оноосон тухай мэдээлжээ.

Шүүхийн тогтоолд дурдсанаар тэдгээр 19 хүн мотоциклтой явж байсан армийн 2 албан хаагч руу халдаж, тэдний бууг авч, нэгийг нь зодож хөнөөсөн гэж буруутгажээ. Шүүхийн шийдвэр гарагаас өмнө Мьянмарын цэргийнхэн жагсагч тэмцэгчдийн эсрэг хүч ашиглахдаа дээд зэргийн тэвчээр гаргаж байгаа гэж мэдэгджээ. Гэвч өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа амиа алдагсдын тоо тус улсад нөхцөл байдал цэргийнхний ярьснаас өөр байгааг харуулж байна.

Мьянмарт 2 дугаар сарын 1-нд цэргийнхэн төрийн эргэлт хийснээс хойш тус улсад цэргийнхний гарт энгийн иргэн, хүүхэд багачууд нийлсэн 618 хүн амь насаа алдсан гэж олон улсын хүний эрхийн байгууллагууд мэдээлсэн. Мьянмарын асуудал хариуцсан НҮБ-ын тусгай төлөөлөгч өчигдөр хөрш Тайланд улсад очсон байна. Тэрээр Тайландын гадаад харилцааны сайдтай уулзалт хийж, Мьянмар дахь хүчирхийллийг зогсооход дэмжлэг үзүүлэхийг Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо АСЕАН-ноос хүсэх болов уу гэсэн таамаг байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.