БНСУ-ийн засгийн газраас гэрээний хугацаа дуусч байгаа гадаад ажилчдын визийг 1 жилээр сунгахаар болжээ.
БНСУ-ийн засгийн газраас (Ковид19) өвчин удаан үргэлжилж байгаа тул нутаг буцаж чадахгүй байгаа E-9, H-2 визтэй гадаад иргэдийн визийг нэг жилээр сунгах шийдвэр гаргасан байна.
Жижиг, дунд үйлдвэрлэлүүд гадаад ажилчид хүлээж авч чадахгүй байгаагаас болж хүндхэн байдал байгаа билээ.
Тиймээс Засгийн газраас 4 сарын 12-ны өдөр Гадаад ажилчдын бодлогын хорооны хуралдаанаар энэ оны 4 сарын 13-наас 12 сарын 31-ний дотор ажиллах эрх нь дуусч байгаа E-9, H-2 визтэй иргэдийн визийг 1 жилээр сунгахаар болсон байна.
Визийг сунгахад гадаад иргэд өргөдөл гаргах шаардлагагүй Засгийн газраас автоматаар сунгах бөгөөд зөвхөн үйлдвэрийн дарга нь тухайн ажилтны ажиллах гэрээний хугацааг сунгах зөвшөөрөл олгох өргөдөл гаргахад болох аж.
Засгийн газар нь энэ удаагийн виз сунгах журмын дагуу хамгийн багадаа 70.000, хамгийн ихтэй 110.000 гадаад ажилчдын визийг сунгана хэмээн төлөвлөж байгаа гэнэ.
Эх сурвалж : http://news.tf.co.kr/read/life/1853786.htm
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.