БНАСАУ 3000 тоннын усан түрцтэй шумбагч онгоцоо бүтээж дуусжээ

БНАСАУ 3000 тоннын усан түрцтэй шумбагч онгоцоо бүтээж дуусжээ

БНАСАУ-ын хөлөг онгоцны үйлдвэрт 3000 тоннын усан түрцтэй шумбагч онгоц бүтээх ажил дууссан гэж  "Yonhap" агентлаг БНСУ, АНУ-ын тагнуулын мэдээллээс эш татан мэдээлжээ. 

“БНАСАУ 3000 тоннын усан түрцтэй шумбагч онгоцоо аль хэдийнэ бүтээж дуусгасан гэж БНСУ, АНУ-ын тагнуулын байгууллагын аль аль нь үзэж байгаа” гэж агентлагийн эх сурвалжууд хэлсэн байна. Ийм шумбагч онгоц бүтээж байгаа тухай 2019 онд долоодугаар сард мэдээлж байсан юм. Эх сурвалжуудын нэгийнх нь мэдээлснээр, БНАСАУ-ын эрх баригчид АНУ-д үзүүлэх шахалтаа нэмэгдүүлэх зэрэг стратегийн томоохон нөлөө бүхий энэхүү шумбагч онгоцыг үзүүлэх “тохиромжтой үеийг сонгож байгаа аж”.

“Yonhap” агентлагийн мэдээлснээр, шинэ шумбагч онгоцыг үзүүлэх үеэр БНАСАУ баллистик пуужин туршиж магадгүй байна.

БНАСАУ-ын эрх баригчид шумбагч онгоцноос баллистик пуужин харвах туршилтад бэлтгэж байж магадгүй гэж Вашингтоны Стратеги, олон улсын судалгааны төвийн шинжээчид өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт мэдээлсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д “AstraZeneca”-гийн вакциныг үргэлжлүүлэн хэрэглэнэ 2021-04-11

БНСУ-д “ковид19” халдварын тохиолдол дотоодоос 560 хүн хилийн чанадаас 27 хүн шинээр илэрчээ. 2021-04-12

БНСУ-ын Ерөнхий сайд Иранд хүрэлцэн очжээ. 2021-04-12

БНСУ–д өрөө тасалгаанд маск зүүгээгүй зөрчсөн тохиолдол 100,000 воноор торгохоор болжээ. 2021-04-12

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун хүнд хэцүү цаг үеүдэд бэлтгэлтэй байхыг иргэддээ уриалжээ 2021-04-12

БНАСАУ 3000 тоннын усан түрцтэй шумбагч онгоцоо бүтээж дуусжээ 2021-04-12

БНСУ-д вакцин хийлгэсний дараа нас барсан тохиолдлууд дархлаажуулалттай холбоогүй болохыг мэдэгджээ 2021-04-12

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 542 хүн илэрчээ... 2021-04-13

БНСУ-ийн засгийн газраас гэрээний хугацаа дуусч байгаа гадаад ажилчдын визийг 1 жилээр сунгахаар болжээ. 2021-04-13

БНСУ-д замын хурдны хязгаарыг 50 км /ц хүртэл хязгаарлаж байгааг мэдэгдэв. 2021-04-13

БНСУ-д “ковид19” шинээр бүртгэгдсэн тохиолдол 731 хүн илэрчээ... 2021-04-14