Буянт-Ухаа спорт цогцолборт нэмэлтээр ор дэлгэж эхэлсэн.

Буянт-Ухаа спорт цогцолборт нэмэлтээр ор дэлгэж эхэлсэн.

Баасан гарагаас эхлэн Буянт-Ухаа спорт цогцолборт нэмэлтээр ор дэлгэж эхэлсэн. Улмаар өчигдөр болсон УОК-ын хуралдаанаар оюутны дотуур байр, сургуулийн байр, спортын заал, зочид буудлуудын орны тоон судалгааг УОК-ын шуурхай штабаас гаргасны дагуу бэлтгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх орчныг тухай бүрт бүрдүүлэхээр болсон.

Тэгвэл нөхцөл байдал хүндэрч магадгүй гэсэн тооцоог үндэслэж, гэрээр эмчлэгдэж байгаа иргэдийг тусгаарлах байранд байрлуулах чиглэл өгсөн бөгөөд нийслэлийн хэмжээнд байгаа зочид буудал, амралтын газар, оюутны байр, спорт заалууд 10 мянга орчим хүнийг тусгаарлан эмчлэх боломж байгаа гэсэн тооцоо гарсныг УОК-ын Шуурхай штбаын дарга, хурандаа Ц.Ганзориг мэдээллээ.

УОК-ын хуралдаанаар халдвар ихээр тархаж, иргэдийн биеийн байдал хүндэрч, нас баралт нэмэгдэж буй учир гэрээр эмчлэгдэж байгаа иргэдийг эмнэлэг, тусгаарлах байранд татан авч эмчлэх нь зүйтэй гэдэгт комиссын гишүүд санал нэгдсэн юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.