Улаанбаатар хот орчмоор өдөртөө 10-12 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмоор өдөртөө 10-12 градус дулаан байна.

04 дүгээр сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Сэлэнгэ голын хөндий, Хэнтэйн уулархаг нутгаар хур тунадас орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 2-4 градус хүйтэн, бусад хэсгээр 0-2 градус, өдөртөө 10-12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 9-11 градус дулаан байна.

2021 оны 04 дүгээр сарын 19-нөөс 04 дүгээр сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

19-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 20-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд зарим газраар, 21-22-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 15-20 градус дулаан байна. 19-нд нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсэж, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн хойд хэсгээр эрс хүйтэрнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өвчтөнг дараагийн шатны эмнэлэгт шилжүүлэх ажлыг шуурхай болгохыг үүрэг болгов 2021-04-17

М.П.Сингх: Монгол Улсад аль болох ойрын хугацаанд вакцин нийлүүлэхийн төлөө байгаа 2021-04-17

"Синофарм"-ын давтан тунг ирэх долоо хоногийн сүүлээр хийнэ 2021-04-17

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн үйл ажиллагааг түр зогсоов 2021-04-17

Буянт-Ухаа спорт цогцолборт нэмэлтээр ор дэлгэж эхэлсэн. 2021-04-18

Улаанбаатар хот орчмоор өдөртөө 10-12 градус дулаан байна. 2021-04-18

Дорнын зурхай : Гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх сайн 2021-04-18

ӨРНИЙН ЗУРХАЙ: Хумхынхан хаанаас ч гэсэн мөнгө олох чадвартай. 2021-04-18

Эрэгтэй бөхчүүдээс 2 бөх хүрлийн төлөө барилдана 2021-04-18

Өнөөдөр тивийн аваргын төлөө манай 4 бөх барилдана 2021-04-18

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэв 2021-04-18