Аюулт үзэгдэл, ослоос 490 хүнийг АВАРЧЭЭ

Аюулт үзэгдэл, ослоос 490 хүнийг АВАРЧЭЭ

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2020 оны эхний хоёр сарын байдлаар 709 болж, өмнөх оны мөн үеэс 200 -аар өссөн байна. Объектын түймэр 579 удаа гарч, өмнөх оны мөн үеэс 148 -аар нэмэгджээ. Мал, амьтны халдварт галзуу өвчин 15 удаа бүртгэгдсэн байна.  Аюулт үзэгдэл, ослын улмаас 2020 оны эхний хоёр сарын байдлаар нийт 33 хүн амь насаа алдаж, 15 хүн түлэгдэж, бэртэж, өвчилжээ.

Амь насаа алдсан шалтгааныг нь авч үзэхэд объектын түймрийн улмаас 25 хүн, хүчтэй салхи, шуурганы улмаас 2 хүн, бичил уурхай, нурангийн улмаас 1 хүн, бусад золгүй явдлын улмаас 5 хүн тус тус амь насаа алджээ.

2020 оны эхний хоёр сарын байдлаар 346 гэр, байшин, орон сууц шатаж, өмнөх оны мөн үеэс шатсан гэр, байшин, орон сууц 95 -аар нэмэгдсэн байна. Аюулт үзэгдэл, ослын улмаас 2020 оны эхний хоёр сарын байдлаар 3.1 тэрбум төгрөгийн хохирол учирч, 43.1 сая төгрөг зарцуулжээ.

Аюулт үзэгдэл, ослоос 2020 оны эхний хоёр сарын байдлаар 490 хүнийг аварч, 12.7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг хамгаалсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.